EXO хамтлагийн Крис Ву 13 жилийн ял авлаа

Урлаг
khiimori.co@gmail.com
2022-11-28 01:05:49

Өмнөд Солонгосын хөвгүүдийн EXO хамтлагийн гишүүн асан Крис Вуд Хятадын шүүхээс хүчирхийллийн хэргээр 13 жилийн хорих ял оноолоо. Ялаа эдэлж дууссаных нь дараа Канадад хөөн гаргах болжээ.

Бээжин хотын шүүхээс Крис Вуд 2020 онд насанд хүрээгүй хэд хэдэн охиныг хүчирхийлсэн хэрэгт нь 11 жил, 6 сарын ял, 2018 онд үйлдсэн бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт нь 1 жил, 10 сар, нийт 13 жилийн хорих ялыг оноосон байна. Крис Ву 2021 онд баривчлагдсан ч хэргээ хүлээхгүй байсан юм.

Ву Хятадын Гуандоны Гуанжоуд төрсөн. 10 настай байхдаа Канадын Ванкуверт ээжийнхээ хамт цагаачлан, Канадын иргэншилтэй болсон. 2008 онд сонгон шалгаруулалтад тэнцэн, БНСУ-ын EXO хамтлагт орж байв. 2014 оноос хамтлагаасаа гарч, Хятадын зах зээлд өрсөлдөж байсан юм.  


Холбоотой мэдээ