Хүчирхийлэгч эцгээ хөнөөсөн охидыг 20 ЖИЛИЙН ЯЛ хүлээж байна

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-12-03 08:39:28

Москвад 2018 оны долоодугаар сарын 27-нд гарсан гэмт хэрэг Оросыг донсолгосон билээ.

17, 18, 19 настай гурван охин төрсөн эцгийнхээ дарамт шахалт, зодуур, бэлгийн дарамтыг тэвчихээ больж, амиа хамгаалах зорилгоор түүнийг хутгалан хөнөөсөнбайдаг. Охидын аав болох 57 настай армян эр Михаил Хачатурян нь баян, шашин шүтлэгтэй нэгэн байсан ч охидоо болон эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг төдийгүй хар тамхины хэрэгт орооцолдсон, жинхэнэ дарангуйлагч байсан нь тогтоогдсон юм.

Мария, Ангелина, Крестина Хачатурян гэх гурван охин одоог хүртэл мөрдөн байцаалтад байгаа аж. 

Тэднийг урьдчилан тохиролцсоны дагуу бүлэглэн аллага үйлдсэн гэх зүйл ангиар 8-20 жилийн ял хүлээж байна.

Хачатуряны охидын ээж Аурелия Дундук  “Охид маань дөрвөн жил гаруй хоорондоо ч харилцаж чадахгүй байгаа.

Тэд мөрдөн байцаах хорооны коридорт эсвэл шүүх дээр л тааралддаг.

Дүүтэйгээ уулзахыг нь ч хориглодог” хэмээн ярьжээ.


Охид байцаалтад байгаа учир ирээдүй нь тодорхойгүй гэгдэн их сургуульд орж чадаагүй аж. 

Элсэлтийн ерөнхий шалгалтад орох насанд хүрсэн хоёр охин нь шалгалтаа сайн өгсөн ч ийнхүү оюутан болж чадаагүй явна.

Ээж нь гурван охиноо дээрх хэргийг үйлдэх үед гэртээ байгаагүй юм. 

Аймшигт нөхрийнхөө дарамтыг тэсэхээ байсан бүсгүй салж явсан байжээ. 

Тэрбээр одоо бага охин Мариятайгаа хамт амьдардаг аж.

Бага охин нь эгч нарынхаа адил дээрх хэргийн буруутан учир түүнийг сэтгүүлч нартай уулзуулах хориотой байдаг гэнэ.




Холбоотой мэдээ