Дэлхий дээрх хамгийн цэвэр дуусашгүй эрчим хүч гаргаж авах шинэ нээлт хийснээ зарласан байна. Үүнийн Nuclear fusion гэдэг.

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2022-12-15 20:55:21

Америкийн эрдэмтэд хоёрхон хоногийн өмнө Дэлхий дээрх хамгийн цэвэр дуусашгүй эрчим хүч гаргаж авах шинэ нээлт хийснээ зарласан байна. Үүнийн Nuclear fusion гэдэг. 


Өөрөөр хэлбэл наран дээр болдог бараг мөнхийн гэж хэлж болох урвалыг хиймлээр хийлээ гэсэн үг.

Энэ нь байгалийн нөөц шатаахгүй, мөн цацраг идэвхт бодис ялгаруулахгүй, байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй технологи. 


Дэлхийн 50 гаран улсын эрдэмтэд 1960 оноос хойш туршилт, судалгаа хийсний дараа дөнгөж сая амжилттай болсон байна. 


Одоо хэрэглэгддэг ураны цөмийн урвал нь хүнд атомууд нь хуваагдахдаа асар их энерги ялгардаг бол, харин энэ шинэ технологи нь эсэргээрээ 2 атомыг лазераар шарж нэгтгэхэд дуусашгүй энерги ялгардаг юм байна.


Ураны цөмийн урвал нь цацраг идэвхт бодис ялгаруулдаг ба энэ нь байгаль орчинд асар хөнөөлтэй бол харин энэхүү Nuclear fusion-ний хаягдал ямар ч хоргүйгээр байгальд шингэдэг, хүлэмжийн хий ялгаруулахгүй гэнэ. Энэхүү шинэ технологид нефт, нүүрс зэрэг байгалийн нөөц огт хэрэггүй, харин байгальд хамгийн их байдаг далайн ус буюу ус төрөгч, литиум хэрэглэгдэнэ. 

Tritium (буюу hydrogen-3 нь устөрөгчийн ховор, цацраг идэвхт изотоп юм) 

Deuterium (нейтроны агууламжтай хүнд устөрөгч) хоёр атомын нэгдлийг лазераар шарахад асар их энерги ялгардаг байна.

Энэ нь нарны цөмийн 10 сая Цельсийн градусаас арав дахин их буюу 100 сая Цельсийн градус хүртэл энерги ялгарах боломжтой. 


Ойрын 10-20 жилийн дараа цөмийн цахилгаан станц, нүүрсний цахилгаан станц байхгүй болох нь. Бүр нефтийн хэрэглээ хүртэл маш бага болох нь.


Ойрын ирээдүйд нүүрс шатаадаг станцууд, цөмийн цахилгаан станц, нарны панелууд, салхин сэнс огт хэрэггүй болно. Эрчим хүч маш хямд болно. Дэлхийг хэрсэн эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй болно. Интернэт яаж хурдан тархаж дэрхийг хэрсэн билээ дээ. Машинууд бензин хэрэглэхгүй болно. Үйлдвэрлэлийн зардал асар их буурна, дулааны цахилгаан станц нүүрс түлэхгүй болно, 

Дэлхийн дулаарал аажимдаа зогсоно, цөл ургамалжина, дэлхий эргээд ногоон болно. 


Хүмүүсийн мэргэжил, ажил төрөл өөр түвшинд хүрэх нь. 

Тиймээс бид хүүхдүүддээ ямар боловсрол эзэмшүүлэхээ сайн бодох хэрэгтэй болох нь.

Холбоотой мэдээ