Хөтлөгч Билгээ жүжигчин Цогтоог “онилж” ноцтой зүйлс ярилаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-16 12:12:55

Монгол Коммент нэвтрүүлгийн хөтлөгч Батбилэг буюу Билгээ үнэний дуу хоолойг хүргэдэг сэтгүүлч гэдэг. 

Гэхдээ тэр өнөөдрийг хүртэл гадуур болж буй жагсаал цуглааны талаар тодорхой байр суурийг илэрхийлээгүй юм.

Харин энэ удаа тэр нэгэн тайлбар хийж бичлэгт оржээ.

“12 сарын 8-ний өдрөөс эхлээд сонин үйл явдал жагсаалын уур амьсгалд орж ирнэ. 

Энэ юу вэ гэхээр гаднаас тусламж авья л даа гэдэг асуудал жагсаал удирдаж байгаа гол хүмүүсээс гарч ирнэ.

Энэ дундаа жагсаалыг үндсэн өдрүүдэд удирдаж байгаа Цогтоо хэлнэ. 

Гадаадаас тусламж авья гэдэг асуудал маань Хятадаас тусламж авая болоод ирнэ. 

Ингээд ахиад жагсаалд оролцож байгаа иргэд хоёр салчихна. 

Нэг хэсэг нь энэ нөхдүүд жинхэнэ эздийг нь зарлахгүй юм байна баахан жараахай зарлачихаад суугаад байх юм байна гээд. 

Эд нар зарлахгүй юм бол хятадаар зарлуулчихая, Хятад бэлэн гэдэг асуудлыг тавина.

Нөгөө тал нь тусгаар улсын асуудал юу болох юм бэ гээд эндээс эхлээд монголыг аль ч хэлбэрээр нь дэлхийд гаргая гэдэг агуулга гаргаад эхэлж байгаа юм. 

Нөгөө талд нь үүнтэй зэрэгцээд ЗГ-ыг олон улсын арбитрт өгчихөе гэдэг асуудал гарч ирнэ.

12 сарын 10-ны өдрөөс 12 сарын 11-нд шилжинэ. Энэ хүртэл юу болсон байх нь вэ гэхээр Эрдэнэс Тавантолгойд БЭТ томилогдож байна, орон нутгийн өмчит Тавантолгойд БЭТ томилогдож байна.

Эрдэнэс Тавантолгойн тодорхой удирдлагуудыг саатуулсан байдаг. 

Мэдүүлгүүд аваад эхэлчихсэн байдаг. 

Нүүрсний хэргийн гол автор энэ шүү гээд зарласан байдаг. 

Хэлэлцүүлэг болдог.

Хэлэлцүүлгийг жагсагчид орхиод гардаг. 

Орхиж гараад маргааш өглөө нь төв талбайд ирсэн тэмцэл нэрсийг зарла, хариуцлага тооц гэдэг агуулга дээрээ Хувьсгал хийе гэдэг асуудал орж ирнэ.

Энэ бол бас дуулиантай өдөр. 

Ерөөсөө л энэ 10 хоног бол тэр чигтээ дуулиан энэ дундаас би онцгой нь хэлээд байна. 

Хувьсгал хийе, ЗГ-ыг огцруулья, төрийн эрх мэдлийг ард түмэнд өгье гэдэг ийм шаардлага гараад ирнэ.

Хувьсгал хийе гэдэг нь үндсэндээ ямар асуудал болох вэ гэхээр өнгөт хувьсгал гэдэг рүү явж эхэлнэ. 

Өнгөт хувьсгал руу явж эхэлж байгаа ийм нөхцөл байдал дүр зураглалууд хэд хэдэн шалтгаануудаар харагддаг юм.

Энэ өдөр буюу 10-нд аав Х.Баттулгыг зарлангуут охин нь 11-нд нийгмийн сүлжээнд ашигладаг ФБ хуудас дээрээ пост оруулдаг. 

Юу вэ гэхээр хувьсгалын эхний алхамыг хийнэ. 

Нийгмийн сүлжээнд бүгдээрээ профайл зургаа хараар будая хар харанхуй нийгмийг өөрчлье засая гээд хараар будая гэнэ.

Манай жагсаалыг толгойлж байгаа Цогтоогоос эхлээд маш олон хүмүүс бол хэдэн мянган иргэн профайл зургаа хар болгож эхэлнэ. 

Энэ хар болгож эхэлдэг дээр нь ахиад нөгөө твиттер ФБ орчинд хэвлэл мэдээлийн хэрэгслүүд энэ өдрөөс эхлээд Монгол улс өнгөт хувьсгал руу явлаа гэдэг ийм мэдээллүүдийг явуулж эхэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл өнгөт хувьсгал яагаад ингэж нэршвээ гэдэг юм гэхээр эхний ээлжинд өнгө ашигладаг.

Хар ч юм уу эсвэл цул цагаан ч юм уу эсвэл ногоон ч юм уу ингээд өнгө ашигладаг.

Эндээс харахад монгол улс өнгөт хувьсгал руу явж эхэлж байгаан байна. 

Өнгөт хувьсгал руу явлаа шүү гэдгийг монголын хэвлэлийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнд нэр нөлөө бүхий улсуудаас эхлээд иргэд олон нийт байр сууриа илэрхийлнэ.

Үндсэн жагсаал маань яг дундуураа хоёр хуваагдана. 

Нэг хэсэг нь нэрсийг нь зарла хариуцлага тооц, нөгөө хэсэг нь УИХ-ыг тараа, ЗГ-ыг огцруул төрийн эрх мэдлийг ард түмэнд өг гэдэг агуулга руугаа хуваагдаад эхэлж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зөндөө явсан зүйлс надад байж байна. 

Монголд өнгөт хувьсгал биш үндсэн хуулийн хувьсгал хэрэгтэй гээд, Монголд хувьсгал хэрэггүй, өнгөт хувьсгал бидэнд хэрэггүй гадны золиосонд сүйтгэх гэж байгаа юм, үндсэн агуулгаа барь нүүрсний агуулгаа ярь нүүрсний асуудлаа ярь гэх мэтээр хүмүүс бичиж нийтэлж байсан.

Холбоотой мэдээ