Хөтлөгч Билгээ бухимдаж ХАТУУ тайлбар хийлээ!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-20 00:51:17

“Монгол Коммент”-ийн хөтлөгч Билгээ дараах мэдээллийг өглөө.

– Ажлаа тараад гэртээ орж ирээд байж байна. Нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээлэлтэй холбоотой маш олон чатууд янз бүрийн комментууд ирж байна. Би ч гэсэн өөрөө хүн юм шүү.

Сүүлийн хэд хоногийн турш нүүрсний хулгайн асуудал гарсан. Үүнээс хойшоо холбоотой мэдээлэл энэ тэр бэлтгээд явж байсан. Тэгээд аав хүү хоёр iPhone-ийн авилгачин болчихсон байх шиг.

Би хүүдээ учир начирыг нь тайлбарлах гээд чадахгүй байдалтай сууж байна. Ган-Очир гээд залуу байгаа юм. Яагаад ямар учиртай ийм юм болоод юу болоод явбаа гэхээр Хаан банкны нэг гүйлгээ дансанд орсон гарсан гээд нэг юм болоод тэрийг нь Хаан банк өөрөө эсэргүүцэж мэдэгдэл хийсэн шдээ.

Чи тэр Хаан банктайгаа л заргалд л даа. Би хэзээ ч хэнээс ч iPhone бүү хэл гар утас авч үзээгүй. Ган-Очир гээд залуу руу би ФБ-ээр нь чат бичсэн хариу өгөхгүй юм. Би албан ёсоор ганц зүйл хэлье.

Би iPhone байтугай iPad аваагүй. 2018 онд Боловсролын сайдаар Цогзолмаа гэж хүн ажиллаж байхад багш нарын ажил хаялтын жагсаалыг шантаажилж Цогзолмаа сайдаа таны нэвтрүүлэг энэ тэрийг хийхгүй гаргахгүй гэж хэлж өрөөнд нь орж гуйж iPhone гэдэг утас авч байсан гэнэ үү?

Би Ган-Очир гээд залууд хэлмээр байгаа юм. Чи тэмцэх хүмүүстэйгээ тэмц л дээ. Наад ярьж байгаа нийгэмд болохгүй байгаа асуудлыг гаргаж ирж байгааг чинь дэмжээд л явж байгаа шдээ.


Одоо зүгээр мөрөөрөө байж байсан чинь Цогзолмаа гэж Боловсролын сайдаас 2018 онд гэж байна. iPhone авсан iPad авсан гэнээ. 20 сэтгүүлч байсан гэж байгаа юм. Шөнө тэр Ган-Очир гэдэг хүн явж Номингоос 20 ширхэг iPhone авчирч сэтгүүлчдэд Пума гэдэг зочид буудлын 2 давхрын хоолны газар тарааж өгсөн гэнэ.

Би бүр гайхаад байгаа юм. Би өчнөөн юм оруулж гаргаж ярьж байна шдээ. Миний эхнэр өөд болсон байх чамд ямар хамаатай юм? Чи нэг юмыг логиктой ул суурьтай бод л доо. Тэр багш нар ажил хаяад жагсаал хийж байхад чи ингэсэн гэж. Тэр 2018 оны өвөл би байгаагүй юм шдээ.

Наадхыг чинь Монголын ард түмэн мэдэж байгаа. 2016 онд эхнэр маань өөд болсон. 2017 оны өвөл он солигдохын өмнө аав өөд болсон. 3-4 жил дараалсан цохилтууд дунд байж байлаа би. Би Ховдын Чандманьд байж байлаа. Би хүнээс юм авсан бол авсанаа хэлдэг юм байгаа биз дээ? Чи Ган-Очироо чи баримт үзүүлж байна гээд хүмүүсийн профайл гаргаж ирээд үзүүлээд байх юм. Чи Билгээ тэр уулзалтанд чинь байсан юм бол байсан зураг нь энэ байна, авсан iPhone нь энэ байна гээд чи хэл л дээ.

Ийм хөгийн юм ярьдаг. Ямар сонирхолтой ямар хүсэл эрмэлзэлтэй байгаад байгаа. Миний хүү хэл дээ. Чи тийм iPad авч үзсэн үү? Аав нь тийм iPad тай байсан уу? Аавд нь хүн iPad өгч байсан уу?

Ийм аймар сонин юм ярьдаг гайхаад байх юм. Чи тэр хүмүүс iPhone, iPad авсан байдаг юм бол тэр авсан хүмүүстэйгээ ярь. Авсан сэтгүүлчдээ ярь. Ийм хачин юм ярьж болохгүй байхгүй юу даа чи.


Би бага насны хүүхэдтэйгээ бас болоод л амьдарч байна. Одоо УИХ-ын гишүүн Жаргалмаа эгч та наадхан дээрээ тайлбараа хэлээч. Сэтгүүлч Отгон эгч хэл л дээ. Та нарыг tag хийгээд хэлээд байна лээ шд. Тэр Дариа Урнаа хэлээч.

Тийм уулзалт болсон юм бол болсон гэдгээ хэлээч. Тийм iPhone тараасан юм бол тэрийгээ хэл л дээ. Зүгээр байгаа хүнийг хачин юмтай хутгаж байх юм. Наадхыг чинь хараад энэ нээрээ авчихсан юм байна гэж итгэж байгаа өчнөөн хүн байгаа шд.

Би амьдралдаа iPad гэж юм барьж үзээгүй. Яаж ажиллуулдаг гэдгийг нь ч мэдэхгүй. Миний хүүхэд жил бүр надаас нэхдэг. Би авч өгсөн үү аав нь? Би хүнээс үнэгүй байтугай мөнгөөрөө чамд авч өгсөн байсан уу?

Би барагтай юманд бухимдаад байдаг хүн ч биш юм. Чи Ган-Очироо нөхцөл байдал асуудал ийм байна гээд хэлээч. Би жагсаал цуглаан эхэлсэнээс хойш бүх өдөр өөр сэдэв ярихгүйгээр “Монгол Коммент”-оор Пүүжээ бид хоёр зөвхөн жагсаалын эргэн тойрны мэдээллийг дамжуулж байгаа шд.

Энд ингэсэн тэнд тэгсэн гээд явж байгаа. Ноолоход амархан, ноцоход амархан гэж бодож байгаа юм уу? Тэмцлийг чинь би өөрт байгаа бүх боломжоороо дэмжиж байгаа биз дээ? Миний хүү уйлаад байх юм байхгүй эр хүн шиг бай.

Ноцсон болгонд нь ноцуулаад байдаг гэж юу байдаг юм. Эхнэр нь өөд болчихсон, хүүхдээрээ тангараглаад ч гэж байх шиг. Ган-Очироо чи тэрийг мэдэж байгаа юм бол баримт нь байгаан бол гаргаад тавь л даа чи.

Би ганц юмыг хариуцлагатай хэлье. Би iPhone, iPad бүү хэл цэнэглэгчийг нь авсан байвал чихэвчийг нь авсан байвал чамд өвдөг сөгдөж уучлалт гуйж байгаад хуулийн байгууллага дээр өөрөө очно за юу. Ийм арчаагүй.

Чи намайг аргаа ядаад задарч амьдарч байна гэж бодоод байгаа юм уу? Тэрбумтнаар цоллоод л. Хийх тэмцлээ тэр хүмүүстэйгээ хий л дээ.

Би яаж ч ядарч байсан гартаа барих утсаа хүнээс гуйхгүй авчихдаг юмаа. Чи зүгээр задарсан гэж зөндөө цоллож байна лээ. Хэзээ ч Цогзолмаа битгий хэл хүнээс утас аваад. Юу ярих гээд юу яриад юу болгоод байгаан.

Яагаад надтай тэмцээд байгаа юм? Чамайг би яасан юм? Би ямар үг сонсоогүй биш ийм юманд эмзэглэх биш үүнийг тоогоод яадын гээд Ган-Очирын хэлдэгээр хүмүүсийн сайн муу коммент дунд амьдарлаа шд.

Би яахав гээд байсан чинь зүгээр арван настай пацаан оруулж ирж байгаад хөгийн юмандаа хутгачихсан явж байх юм. Юунд намайг хутгаад байгаан? Би одоо ганцхан хүний төлөө амьдарч байгаа. Ийм хөгийн.

Цогзолмаа сайдаа та хэлээрэй. Та надад iPhone өгч байсан юм уу? Өгөх гэж байсан юм уу? Одоо би авья тэгвэл. Би үлдчихсэн юм шиг байна шд. Надад өгчихсөн гээд хүн худалдаж авчраад өгчихлөө гэж байна шдээ.

Би тэр шантаажилсан гээд байгаа iPhone, iPad аа авмаар байна. Тэр Жаргалмаа эгч хэл л дээ.”

Холбоотой мэдээ