Брэд Питт 59 насны төрсөн өдрөө шинэ найз бүсгүйтэйгээ тэмдэглэв

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-12-20 22:46:48

Жүжигчин Брэд Питт, Инес Де Рэмон нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Брэд Питтийн 59 насны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэжээ. 

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Лос Анжелес хотноо хамт тоглолт үзсэний дараа болзооны цуурхалд өртсөн тэд энэ удаад болзож байгаа болохоо ийнхүү батлав. 

Инес Де Рэмоны хувьд "Anita Ko Jewelry" хэмээх үнэт эдлэлийн компанийн Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг тэрээр хоол тэжээлийн мэргэжилтэн нэгэн. Гурван хэлээр чөлөөтэй ярьдаг Инес Де Рэмон жүжигчин Пол Уэслигийн экс эхнэр.

Пол Уэслитэй 2018 оноос хойш болзож байгаад 2019 онд гэрлэсэн ба гурван сарын өмнө гэрлэлтээ цуцлуулжээ. 

Брэд Питт Инес Де Рэмонтой болзож байгаа гэх мэдээлэл тархсаны дараа мөн загвар өмсөгч Эмили Ратажковскитэй болзож байгаа гэх цуурхалд өртсөн. Эх сурвалжуудын дурдаж буйгаар Брэд Питт болон Инес Де Рэмон нар үерхэж байгаа хэдий ч харилцаандаа хязгаарлалт тавьдаггүй хэмээсэн нь Брэд Питтийг хоёр эмэгтэйтэй зэрэг болзож байгаа гэх мэдээлэл тарахад хүргэжээ. 

Брэд Питт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон. Экс эхнэртэйгээ гэр бүл болон эд хөрөнгийн маргаантай байгаа хэдий ч залуу бүсгүйчүүдтэй ийнхүү нэр холбогдсоор байгаа тэрээр ирээдүйд дахин гэр бүл зохиох бодолгүй байгаа тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурдсан билээ. 


Холбоотой мэдээ