Сумъяабазараас 1 тэрбум 250 сая төгрөг нэхсэн этгээдийг ил болголоо

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-21 21:49:05

“Ариунбат Эрдэнэцогт гэдэг нэртэй 91913713 дугаартай хүн, Viber ашиглан надаас 1 тэрбум 250 сая төгрөг нэхэж, сүрдүүлжээ. Хогны хар уутанд дээрх мөнгийг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ.


Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ. Тэр баримтад нь Тавантолгой компанийн дэд захирал асан У.Цогтбаярын хятадуудтай уулзсан уулзалтын яриа бичлэг байгаа бололтой юм.


Хэтэрхий их action кино үзсэн нөхөрт инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Гэхдээ инээд хүрэхээсээ илүү уур хүрсэн учраас энэ талаар та бүхэнтэй хуваалцангаа сүрдүүлгийнх нь хариуг өгчихье гэж бодлоо.

1. Авлигын гэмт хэрэгтэй холбоотой ноцтой баримт байгаа юм бол тэрийгээ надад зарах биш АТГ-т хүргэж өг. Эх орныхоо төлөө, хулгайч нартай тэмцэх бодит үйлдэл болно. Битгий ийм амин хувиа хичээсэн бай. Харин гүтгэж доромжлох гэж байгаа бол хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлье. Чиний энэ үйлдэл эрүүгийн ноцтой гэмт хэрэг шүү.


2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх зүйн боломж байдаггүй. Компани дотоод засаглалаараа бүх асуудлаа шийдээд явдаг тогтолцоотой. Салбарын сайд зөвхөн бодлого гаргаж ажилладаг.


3. Нүүрсний хулгайд оролцох нь битгий хэл эсэргээрээ УУХҮ-ийн сайд байхдаа Тавантолгой компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргаж, олон улсын мэргэжлийн багийн хяналтыг тогтоож, одоо үүсээд байгаа нүүрсний хулгайг тэр үед таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй.

Тухайн үед маш их ашиг сонирхол үүний ард нуугдаж, гадаад дотоодгүй IPO гаргахын эсрэг ажиллаж байна гэж мөн ч их ярьж, мэдэгдэл хийж байлаа. Нийгмийн анхаарлыг татаж чадаагүй юм. Хэрэв тэр үед олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэр гаргах түвшин нөлөөлж чадсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал манай улсад нүүрлэхгүй байсан юм.

4. “Уурхай л юм чинь ашигтай байж таарна” гэж харддаг шиг “сайд байсан л юм чинь оролцоотой байж таараа” гэж хардах хэрэггүй. Надад битгий хэл миний ойрын хүмүүс дунд нүүрстэй холбоотой бизнес эрхэлдэг нэг ч хүн байхгүйг хариуцлагатайгаар хэлье.

5. Монгол Улсын ирээдүйн боломжийг хулгайлсан нүүрсний гэх тодотголтой хэрэг, түргэн шуурхай, үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байгаа. Тиймдээ ч үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн эрхийг хангахын тулд хуулийн хүрээнд дэмжиж ажиллахыг хичээж байгаа.

6. Ариунбат Эрдэнэцогт гэх нөхрийн энэ сүрдүүлгийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье.” гэсэн байна.

Карьерын замнал гэхээр нэлээн эртнээс эхэлж таарах нь. Би өсвөр наснаасаа эхлэн их спортод хүч сорьж, чөлөөт бөх болон үндэсний бөхөөр хичээллэсэн. Нийгэм бүхэлдээ шилжилт хийн бужигнаж, урлаг, спортын салбар уналтад орж, хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэггүй явсан үеийн төлөөлөл.

Гэсэн ч хүүхэд ахуй цагаасаа аливаад гомдоллож суулгүй зорьсон зүйлийнхээ төлөө тууштай тэмцсээр өнөөг хүржээ. Хэдийгээр хүсэж мөрөөдсөн олимпдоо оролцож чадаагүй ч үндэсний бөхөөр Улсын аварга болж, албан ёсоор спортын замналаа өндөрлүүлж байлаа.

Манай ээж СЭЗДС төгссөн санхүүч хүн. Тиймдээ ч аль бага байхаас хүүхдүүдээ спортоос гадна заавал байгууллагын тайлан, баланс ойлгох хэмжээний санхүү менежментийн мэдлэгтэй болохыг шаарддаг байсан юм. Улмаар 1986 онд Политехникийн дээд сургуулийн дугуйлан секцэд орж, энэ сургуультай эртнээс амь нэгтэй явсаар 1996 онд ШУТИС-ийн КТМС-д үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр элсэж, 2005 онд төгссөн.

Тамирчны ид үедээ явж байсан, мөн гэр бүл зохиосон үе байсан болохоор төгсөх гэж их удсан даа. Дунд нь бүр ерөөсөө өөр сургуульд элсээд төгсчихье гээд “Нягтлан бодох бүртгэлийн дээд сургууль”-д ч орж үзэж байлаа. Айл гэр авч яваа эр хүн юм хойно завсраар нь мөнгө олчих гээд л лаа, чүдэнзнээс эхлээд есөн шидийн наймаа хийж үзнэ.

Хажуугаар нь бас бэлтгэл сургуулилтаа ч хийгээд ачаалал ихтэй байсан. Гэтэл манай сургууль чинь чанартай, чанга системтэй болохоор ер харж үздэггүй, хийх ёстой юмаа яг л хийхийг шаардана. Одоо бодоход тэр нь ч оносон юм.

Учир нь яг тэр үед “Асашёрюү” сан дөнгөж байгуулагдаад, бид Япон улсаас боловсрол болон эрүүл мэндийн төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллаж эхэлсэн. Сурч байгаа зүйлээ ажлын талбар дээр хэрэгжүүлж, бизнес, хөрөнгө оруулалтын салбартай бодитоор танилцсан нь мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгоход их нөлөөлсөн.

Энэ үед элэгний оношлуур, эмчилгээний аппарат оруулж ирэх, хандивлах, усны судалгаа гээд олон зүйл хийсэн бөгөөд хийж байгаа ажилтайгаа уялдуулан эрүүл мэндийн менежментийн чиглэлээр дипломоо хамгаалж, амжилттай төгссөн. Үүнээс хойш өнөөг хүртэл бизнес, эдийн засгийн салбарт тууштай ажиллаж явна.

Одоогийн улс төрийн үзэл баримтлал маань ч эзэмшсэн мэргэжил, хийсэн ажлуудтай минь нягт холбоотой. Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах таатай орон зайг гаргаж өгөхийг хүсдэг, либерал үзэлтэй.

Сангийнхаа ажлаар дамжуулан банк санхүүгийн салбартай танилцаж, улмаар “Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк”-нд есөн жил ажилласан. Энэ үеэс уул уурхай, үйлдвэрлэл технологиос эхлээд нийгмийн олон салбартай танилцаж, онолын болон практик ур чадвараа ахиулж чадсандаа олзуурхдаг.

Бид урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж, гадаадаас олон төрлийн хөрөнгө оруулалт татахаар уйгагүй хөдөлмөрлөдөг байлаа. Урт хугацааны хэлэлцээр, хичээл зүтгэлийн дүнд 350 сая гаруй ам.долларыг эх орондоо авчирч чадсан ч тухайн үеийн улс төржилтөөс болоод тэр ажил төлөвлөсөн үр дүндээ хүрч чадалгүй өнгөрсөн.

Ингээд өөрийн дуу хоолойг шат шатны удирдлагуудад хүргэх зорилготойгоор 2008 онд анх НИТХ-д нэр дэвшсэн юм. Улс төрийн анхан шатны нэгж болох намын үүрийн ажилтнуудаас эхлээд олон ч хүнтэй танилцаж, уулзаж явсан даа. Бодит амьдралд буусан тэр дөрвөн жил 2012 онд УИХ-д дэвших шийдвэр гаргахад нөлөөлж, том зорилго, тэмүүллийг авч ирсэн гэж болно.

Улсын ажлыг хамгийн бага нэгжээс нь эхлэн хийхийн ач холбогдлыг эндээс л ойлгож авсан. Гэвч тухайн үед МАН бүрэн унаад байсан Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн нь эхэндээ шууд бууж өгмөөр юм шиг хэрнээ сорилт, туршлага болж байв. Хүлээж байсанчлан хүнд сорилт байсан ч бас боломжгүй зүйл байгаагүй.

Үүнээс хойш УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдохдоо үндсэн чигээ алдахгүй явахыг үргэлж хичээсээр ирсэн. Дан ганц улсын төсвийг харалгүй, гаднаас хөрөнгө оруулалт татаж, оршин байгаа газартаа үнэ цэн бүтээхийг эрмэлздэг. Томоохон хөрөнгө оруулалтуудыг ч татаж чадсан.

Улмаар 2017 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдаар томилогдсон. Энд сайн зөвлөхүүд, хүчтэй баг хамт олноос гадна “Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк”-нд ажилласан туршлага их хэрэг болсон. Бид ажиллаж байх хугацаандаа үндсэн бодлогоо баримталж, хайгуулын лиценз нэмж гаргахгүй байх чиглэлд ихээхэн анхаарсан юм.

Үр дүнд нь хайгуулын лиценз ашиглалтын лицензээс ч бага болж, шороон ордны нөөц бараг байхгүй болж байв. Ингэхдээ хайгуулын лицензүүдийн мэдээллийг Улсын Баялгийн Санд төвлөрүүлсэн. Улс орон өөрөө хайгуулаа хийж, нөөцөө тогтоож, дараагийн үедээ өвлүүлэх ёстой шүү дээ.

Энэ үед нүүрсний борлуулалт төсвийн орлогын 40 хувь, алтны салбар 24 тонн, валютын экспортын орлого 7.5 тэрбум ам.долларт хүрч байсан удаатай. Нэг талаараа бид Засгийн газар тогтвортой байхын давуу талыг харуулсан гэж боддог.

2020 оны Орон нутгийн сонгуульд Нийслэлийн Монгол ардын намыг удирдан оролцсон. Улмаар манай баг үнэмлэхүй ялалт байгуулснаар нийслэлчүүдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулж, баг хамт олноороо хамтдаа зүтгэхээр шийдэж, гүйцэтгэх шатанд ажиллахаар өөрийн хүсэлтээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажиллаж байна.

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд болсноос хойш өглөө зургаад сэрэхгүй л бол ажил ер амждаггүй болсон. Одоо ч тэр хэвээр. Өдрийг бараг тэр чигт нь уулзалт, хурлуудад зарцуулдаг. Оройд нь ирсэн албан бичгүүдтэй танилцах, захирамж шийдвэр гаргах, төлөвлөлтүүд дээр суух цаг гардаг.

Нийслэл Улаанбаатар хотод улсын маань хүн амын тал хувь нь оршин сууж байна. Үүн дээр нэмээд жил бүр ердийн өсөлтөөр 40 мянга орчим, механик өсөлтөөр 31 мянган иргэн нийслэлд нэмэгддэг гээд бодохоор асуудал мундахгүй нь ойлгомжтой. Нэг асуудал дуусахад нөгөө нь залгана. Ингэж явсаар эртдээ л 22, 23 цагийн үед ажил дуусдаг.

Улс төрд орохоос өмнө намайг төлөвшүүлсэн, ажил, амьдралд сургасан хоёр салбар бий. Нэг нь спорт, нөгөө нь банк санхүү.

Спортоос сурсан зүйл бол давших тактик. Давшилт бол хамгийн сайн хамгаалалт. Ганцхан хамгаалалт л хийгээд байвал чи өгөгдсөн цагтаа юу ч хийж амжихгүйн дээр бодож ч амжаагүй байхдаа эсрэг талынхаа дайралтад өртөнө. Нэгэнт хамгаалалтаа алдчихвал, араас нь яаж ч харамссан бүх зүйл оройтсон гэсэн үг. Нэмээд хамгийн гол нь дүрмийн дагуу, шударга тоглож байж амжилт баталгааждаг. Иймд ямар ч үед дүрмийн дагуу ажиллах ёстой. Ажил дээрээ ч яг энэ тактикаар явдаг.

Банк, санхүүгийн салбарт ажилласан есөн жилдээ сурч, ойлгосон гол зүйл гэвэл хүний итгэлийг олж, нууцыг хадгалах зарчим. Газарт унасан 100 долларыг хараад сэтгэл хөдлөлгүйгээр аваад, байранд нь тавьдаг тийм хүнийг банкир гэдэг. Хүний итгэлийг олж авсан л бол нууцыг нь хадгалж, үнэнч байх нь маш чухал чанар, амжилтын түлхүүр.

Хувь хүнийхээ хувьд тогтвортой байдалд дуртай. Ер нь хүн надад итгэл хүлээлгэсэн бол эргээд хоёр дахин найдвартай, итгэлтэй хүн нь байхыг боддог.


Холбоотой мэдээ