СҮНС БОЛ ЭРЧИМ: Хийморьтой байх нь тухайн хүнээс өөрөөс нь их шалтгаална.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-01-12 19:47:48

Сүнс бол эрчим. 

 Хийморьтой байх нь тухайн хүнээс өөрөөс нь их шалтгаална. 

Муу муухайгаасаа салж ариусах үүрэг хүлээсэн сүнс өөр биед орохдоо үүргээ хэзээ ч мартдаггүй. 

Анхнаасаа л тухайн биед бурханлаг чанарыг сүнс бий болгохоор чармайдаг.

Ийм ч учраас ямар ч муу гэгдэх хамгийн харгис, зэрлэг зан ааштай хүнд хүртэл үр хүүхдээ, ойр дотныхноо хайрлан энэрэх, өрөвдөх, буруу муу зүйлээ ухамсарлан ойлгох сэтгэл, аль нэг талаараа бусдааас илүү гэгээлэг чанар байх гээд өвөрмөгц нэгэн бурханлаг чанар дүүжлээтэй байдаг.

Яагаад гэхээр анхнаасаа тухайн биед сүнс орохдоо тэр хүний бурханлаг хүрд болох Титэм хүрдийг үйл ажиллагаанд оруулчихсан тэр хүрдээр сүнсэн бие маань өндөр дээд тэнгэрийн хүчнүүдтэй холбоонд орчихсон байдагт оршино. 

Бидний дээр орших тэнгэрлэг оршихуйд бас энергийн эргэлт, үйл ажиллагааг дамжуулах хүрд байх агаад дээд тэнгэрүүдийн тэр хүрдүүдийн хамгийн доод хүрд нь хүний хамгийн дээд хүрд болон оршино.

Нэгэнт бурханлаг хүрдтэй тэр нь үйл ажиллагаанд орчихсон, сүнснийхээ хүчээр амилчихсан болохоор бүх хүнд бурханлаг чанар заавал байх ёстой.

Бас бидний доод төрөл адгуусан амьтад ч энергийн хүрдтэй байх бөгөөд адгуусан амьтдын хамгийн дээд хүрд болох Үндэс хүрд хүн гэгч биед шингэсэн сүнсний хамгийн доод хүрд болон оршдог.

Тэгэхээр ямар ч хүнд бусдаас юмаа харамлах, уурлах, архирах, идэхийг л бодох, хувиа хичээх, нэр төр эд өнгөнд шунах , хүсэл тачаалдаа хөтлөгдөх, дээрэлхэх, долгонох, шарвалзах гээд адгууслаг шинж бас байна. 

Сүнсний цөм хүч нь тухайн хүний урьд төрлүүдийн нүгэл буян, мэдлэг чадварыг хадгалж байдаг бол эх, эцгээс олсон физик бие дотор эцэг эх, өвөг дээдсийн бүхий л шинж чанар хадгалагдаж байдаг аж.


Аль аль нь сэргэхийн цагт нуугдмал энэ чадвар ил гарч, далд авьяас нээгдэн цаглашгүй боломж бүрдэх аж. 

Энэ нь зөвхөн зөв замаар сэтгэхүйн зөв төлөвшлийг олохоор хичээж буй гэгээрлийн замыг сонгосон хүмүүст хамаарах юм.

Сүнсний хүч доод хүрдүүдэд илүү давамгайлж доошлох тутам тухайн хүний адгууслаг шинж ихэсдэг байна.

Гэрлэн бие нь нимгэрч, өнгө зүс алдаж, хамгаалалт сулран өвчин зовлонд өртөж, тэр хэмжээгээр сүнсний хэм нь бараантаж сөрөг төлөв рүү шилжих бөгөөд тийм үед биеэ орхин гарсан сүнс дээшээ биш доошоо унаж дараагийн төрлийг олдог гэсэн үг.

Харин дээд Титэм хүрд рүү ойртох тутам адгууслаг чанараа гээж хайрлах, туслах, энэрэх, сэтгэл нь давамгайлж, миний гэсэн үзэл бодлоос салж, зовлонг жаргал болгон хувиргаж бурханлаг шинжийг олоод ирэхээрээ сүнсний гэрэлтэх чадвар үлэмж нэмэгдэж, бусдад туслах ид шидийн хүч буй болж , анхнаасаа дагаж ирсэн хар бүхнээсээ салж, хожуу нэмж авсан цагаан бүхнээр тэжээгдэн сүнсний зорилго биелээд ирэх дээр Тэнгэрлэг давтамж өнгө аяс нь сүнсийг өөрийн эрхгүй дээшээ, цаашдаа Тэнгэр болгон залж Диваажингийн үхэшгүй мөнхийн оронд эргэж буцалтгүйгээр аваачих болно.


Үүнийг манай ард түмэн “Гэгээрэх” гэдэг үнэхээр утга сайхан ганц үгээр илэрхийлж ирсэн билээ. 

Аль ч шашны “Гэгээрэгч”дийн эртний зурагт толгойн оройн хэсэгт гэрэлт цагираг, эсвэл гэрэлтэж буй бөмбөг, гэрэл цацраж буй дүрслэл байдаг. 

Энэ нь гэгээрсэн хүмүүсийн Титэм хүрд гэрэлтэн харагдаж буйн илэрхийлэл юм.

Үнэхээр тэд гэрэлтэн харагдаж, дулаан эрчмийг бусдад түгээж байдгаар нь гэгээнтэн хэмээн бид хэлдэг.

Сүнсний хүчний шилжин байрлах олон байр байдаг ч хамгийн энгийн томьёоллоор доороос дээш чиглэлтэйгээр Үндэс хүрд, Хара хүрд, Наран сүлжээ хүрд, Зүрхний хүрд, Хоолойн хүрд, Мэлмийн хүрд, Титэм хүрд гэсэн хүний биед байх үндсэн 7 хүрдийг дамжин байрладаг гэж үздэг.


Хүрдэн тус бүр нь өөр өөрийн харьяалах хийг \энергийг\ зохицуулж хүний үйл ажиллагаа, эрүүл мэнд, сэтгэхүй, оюун ухаанд нөлөөлдөг тухай бичсэн байдаг. 

Энэ бүгд нь зөв зохистой давтамжтай, хөг аялгуутай, тунгалаг өнгөө хадгалан, зөв хэлбэрээр явагдаж байвал тэр бол хиймортой хүн юм. 

Амьдрал ахуй, ажил төрөл нь өөдрөг бүтэлтэй хүнийг бид хийморьтой хүн шүү гэж ярьдаг биз дээ. 

Хийморьтой байх нь тухайн хүнээс өөрөөс нь их шалтгаална.



Холбоотой мэдээ