Лос-Анжелес хотын ойролцоо "Цагаан сар"-ын баяраа тэмдэглэж байсан Азиуд руу буутай этгээд гал нээж олон хүн амиа алджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-01-24 15:12:08

/2022.01.23/ АНУ-ын Лос-Анжелесхотын ойролцоо цагаан сарын баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү зэвсэгт этгээд халдаж 10 хүн амиа алдаж, олон хүн шархадсанталаар бид мэдээлсэн.


Тэгвэл тус халдлагыг үйлдсэн этгээд амиа хорлосон талаар BBC агентлаг мэдээлсэн байна. Тус мэдээлэлд “Лос-Анжелес хотын ойролцоо хүмүүсийг үй олноор хөнөөсөн хэргийн сэжигтэн цагаан өнгийн ачааны автомашинд өөрийгөө буудсан гэж цагдаа нар мэдэгдлээ. Тус аллагын сэжигтэн нь 72 настай Ази иргэн Ху Кан Тран гэгч байсан бөгөөд Хятадын орон нутгийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэхдээ, "Ху Кан Тран нь эхнэртэйгээ муудалцсан нь тус аллагыг үйлдэхэд хүргэсэн" гэж үзэж байна гэж мэдэгдлээ” гэжээ.

Иймд гадаад оронд зорчиж яваа Монгол Улсын иргэдийг олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй, зорчихгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 


Эх сурвалж: BBC



Холбоотой мэдээ