Б.ГАНХУЯГ ХАХУУЛЬД АВСАН 5.4 ТЭРБУМААРАА ОФФИС ХУДАЛДАЖ АВАН БУСДАД ТҮРЭЭСЛЭХ ЗАМААР 1.0 ТЭРБУМЫН АШИГ ОЛЖЭЭ!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-01-25 13:14:50

Яллагдагч Б.Ганхуяг нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч, улмаар хахуульд авсан мөнгөөрөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулжээ!

Тэрээр мөн дээрх албан тушаалд ажиллаж байхдаа өөрийн найз нөхрийн хамааралтай этгээдийн нэр дээр 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна! Тэрээр тухайн оффисоо бусдад түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогджээ.

Мөн Б.Ганхуяг нь хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх үйлдлээс гадна Б.Ганхуяг нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байна.


Холбоотой мэдээ