И Сын Гиг "луйварчин" гэр бүлтэй нэгдэх гэж байна хэмээн ЭСЭРГҮҮЦЭВ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-02-09 00:06:08

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 7-ний өдөр жүжигчин И Сын Ги найз бүсгүй И Да Интэй гэрлэхээр болсон тухай мэдээллээ шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан. Амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргаж буйгаа илэрхийлсэн түүнийг шүтэн бишрэгчид нь "луйварчин" гэр бүлтэй нэгдэх гэж байна хэмээн эсэргүүцэж эхэлжээ. 

И Сын Гигийн хувьд хандивын арга хэмжээнд ихээр оролцдог гэдгээрээ алдартай нэгэн. 

Харин түүний найз бүсгүй И Да Иний гэр бүлийнхнээс болж олон хүмүүс хохирол амсаж байсан удаатай гэнэ.


И Да Иний гэр бүлд олон жүжигчин бий. 

Түүний ээж Кён Ми Ри "Дэ Жангум" кинонд Чой ахайтны дүрийг бүтээж байсан бол эгч нь "Юүмигийн эсүүд" кинонд дүр бүтээж байсан И Юү Би. И Да Иний хойд аав болох И Хон Хён нь 1998 онд түүний ээж Кён Ми Ритэй гэрлэжээ. 

И Хон Хён өмнө нь хувьцааны хууль бус үйлдэл болон дотоод мэдээлэлтэй холбоотой хэрэгт буруутгагдаж байсан нэгэн аж. 


2009 болон 2018 онд И Хон Хён KOSDAQ-ийн хувьцааны үнийг удирдсан хэргээр баривчлагдаж байжээ. Эхнэрийнхээ нэр хүндийг компанидаа хөрөнгө оруулагч татахын тулд ашиглаж байсан тэрээр хувьцааны үнэ хөөрөгдөж асар их ашиг олжээ. Дараа нь хувьцаагаа хөрөнгө оруулагчдад зарсан нь бусад хувьцаа эзэмшигчдийг сүйрэлд хүргэжээ. Ёнхап ньюсийн мэдээлснээр И Хон Хён энэхүү залилах схемийн ачаар ойролцоогоор 2.30 тэрбум вонын ашиг олсон гэнэ. 


И Сын Гигийн олон мянган шүтэн бишрэгч И Хон Хёноос болж гэр бүл нь сүйрсэн тухайгаа мэдээлж, түүнийг уг гэр бүлээс хол байхыг анхааруулсан байна. Нэгэн интернэт хэрэглэгчийн мэдээлснээр уг явдлаас үүдэн 350.000 гаруй иргэн хохирчээ. И Хон Хён Эхний үйлдлээрээ 26 тэрбум вон, хоёрдахь үйлдлээрээ 2-4 их наяд вонын хохирол учруулжээ. 


И Хон Хён эхнэр Кён Ми Рэгийн хамтаар олон нийтээс уучлалт хүсэх хэрэгтэй байсан ч үүний оронд "хохирогч"-ийн дүрд орж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь увайгүй үйлдэл байсан хэмээн нэгэн интернэр хэрэглэгч дурджээ. 

Дээр дурдсанчлан И Сын Ги тэнгэр элч мэт дүр төрхөөрөө алдартай нэгэн. Харин ийнхүү залилагчийн гэр бүлийн гишүүн болж буй нь түүний энэхүү дүр төрхөд халтай хэмээн шүтэн бишрэгчид нь үзэж байгаа аж. Тиймээс шүтээнийхээ энэхүү үйлдлийг таслан зогсоохын тулд ачааны машин хөлслөн дээр нь анхааруулсан утга бүхий үг бичиж гэрийнх нь ойролцоо үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байна. 


Гэсэн хэдий ч И Сын Гигийн үнэнч шүтэн бишрэгчид түүнийг ямар ч сонголт хийсэн бай үргэлж дэмжих болно гэдгээ илэрхийлжээ. 



Холбоотой мэдээ