АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Л. ГАНТӨМӨР АВЛИГЫН ЭСРЭГ АЖИЛЛАНА

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-02-20 09:49:24

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Л. ГАНТӨМӨР АВЛИГЫН ЭСРЭГ АЖИЛЛАНА


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр \2023.02.20\ АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл,  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр 

- Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх

- Улс төрийн намуудыг нээлттэй болгох, эрх зүйн орчныг сайжруулах 

- Мөнгөний нөлөөгүй сонгууль хийдэг болгох 

-Хувийн хэвшлийг дэмжих мөн эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх чөлөөг илүү чөлөөтэй болгох чиглэлд онцгой анхаарч ажиллахаа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр онцоллоо.  Түүнчлэн баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг хамтарч ажиллахаа тэрээр илэрхийлэв.

Ерөнхий сайд Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой гэдгийг санууллаа.


Холбоотой мэдээ