Хаш ногоо хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусан дахь холестеринийг ч бууруулах ач тустай.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-02-23 10:42:40

Та бүхэндээ Хаш ногооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Монголчууд бид төдийлөн хэрэглэдэггүй ч Турк улсад элбэг байх энэ ногоо хорт хавдараас сэргийлэхээс эхлээд цусан дахь холестеринийг ч бууруулах ач тустай аж.

Тиймээс та бүхэн доорхи мэдээллийг уншаад хүнсэндээ хэрэглэж сураасай гэсэн үүднээс хүргэж байна.

ХАШНЫ АЧ ХОЛБОГДОЛ:

Хаш нь онцгой содон амттай, зөөлөн төрлийн ногоо бөгөөд эрүүл мэндэд маш их ашиг тустай бүр “Бэрээсээ ч харамламаар ногоо” гэж ярих хэмжээний хэрэгтэй ногоо гэж эртнээс олонд танигдаж иржээ.

ХАШНЫ МАШ ЧУХАЛ АЧ ТУСЫГ НЭРЛЭВЭЛ:

1. Хорт хавдраас сэргийлнэ:

Хаш нь маш хүчтэй үл исэлдүүлэгч антоциан элементийг агуулдаг бөгөөд, энэ нь хөлний хорт хавдар үүсгэдэг бодисыг эсэргүүцдэг ач холбогдолтой гэнэ.

Мөн хаш нь ходоод гэдсэнд хуримтлагдсан өөх тосыг задалж, хайлуулдаг учраас ходоод, гэдэсний хавдраас сэргийлдэг онцгой ач холбогдолтой ногоо юм (антоциан нь голдуу хальс, ишинд нь ихээр агуулагддаг).

2. Хараа сайжруулдаг:

Хаш нь антоцианыг агуулдагаараа дээрхтэй адил ходоод гэдэсний хавдараас сэргийлэхээс гадна, нүдний торлог бүрхэвчинд байдаг өнгө ялгадаг хэсгийг дэмждэг бөгөөд, нүдний ядаргааг тайлж, хараа муудахаас сэргийлдэг.

3. Цусан дахь холестеринийг багасгадаг:

Хаш нь даралт ихэсэхээс сэргийлэхэд ч нэмэр болдог гэнэ.

Бас судсанд хуримтлагдсан өөх тосыг задалж хайлуулдаг учраас төрөл бүрийн судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байх нь.

4. Үрэвсэл, арьсны элдэв өвчлөлөөс сэргийлнэ:

Хашинд агуулагддаг антоциан нь аспиринаас 10 дахин хүчтэй устгах чадвартай учраас үрэвслийг нам дарах бөгөөд нүүрэн дээр юм гарах болон арьсны элдэв харшил өвчлөлтэй хүн хашны ишний хэсгээр маск тавьбал арьсны элдэв үрэвслээс хамгаалж өгдөг.

Мөн хашаар хооллож, дэглэм барьж турахад маш тохиромжтой.

100гр хашинд 16kcal хэмжээний маш бага калори агуулагддаг байна.

Исэллэг бодис ихээр агуулдаг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулалтыг дэмжиж өгдөг.

Хоолны дэглэмд шинэхэн хашийг сонгох хэрэгтэй бөгөөд, иш нь хурц шовх үзүүртэй байвал шинэ байна гэсэн үг юм байна



Холбоотой мэдээ