Хэрвээ та юм мартаад байдаг болсон бол… Ой санамжаа сайжруулахын тулд үүнийг хэрэглэ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-03-08 02:49:08

Статистик тоо судалгаанаас харахад Дэлхийн хүм амны дөрөвний нэг нь ой санамжийн асуудалтай ажээ. 

Ой санамжийн асуудал үүсгэж байгаа гол шалтгаан нь “насны өөрчлөлт”-тэй холбоотой. 

Гэсэн хэдий ч өнөө цагт залуучуудын ч гэсэн ой санамж муудаж эхэлжээ. 

Буруу хооллолт, хүчилтөрөгчийн дутагдал, мэдээллийн ачаалал, дутуу нойр – энэ бүгд тархины үйл ажиллагааг муутгах болон ой санамжийг муутгах хүчин зүйлс болно. 

Ой санамж муудахад тамхидалт, архидалт, стресс ч бас нөлөөлнө.

“Ядарсан” тархийг 100% ажиллуулахад туслах нэг зүйл бол ардын уламжлалт арга буюу шар айрагны исгэгч дээр суурилсан бэлдмэл юм. 

Дундад зууны үеийн оточ нар бүх өвчнийг шар айргаар эмчилнэ гэж дайрдаг байсан нь үнэний хувьтай байжээ.

Шар айрагны исгэгчийг хамгийн үр дүнтэй био нэмэлт гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан баталсан.

Шар айрагны исгэгчийн орцод маш их шим тэжээл бий.


Шар айрагны исгэгчийн бүтэц

1. В бүлгийн амин дэм (төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжинэ, Паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлнэ, эсийн нөхөн төлжилтийг хурдлуулна, хараа сайжруулна, хөгшрөх үйл явцыг удаашруулна)

2. C, D, E, F болон PP амин дэмүүд.

3. 17 амино хүчил, ихэнх нь юугаар ч орлуулшгүй

4. Ханаагүй тосны хүчил (арахидийн, олеинийн болон линолийн)

5. Кали, хром, кальци, селен, фосфор, цинк, төмөр, натри, сера, зэс болон бусад микро элементүүд Шар айрагны исгэгч элгэн дэх гликогены хэмжээг нэмэгдүүлнэ, энэ нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.

Цаашлаад анхаарал төвлөрөлт болон ой санамжинд эерэг нөлөө үзүүлнэ.

Үүнээс гадна исгэгч нь эд эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ, холестерины түвшинг тогтворжуулна, цусан дахь сахарын хэмжээг бууруулах бөгөөд зүрх-судасны системийн үйл ажиллагааг дэмждэг байна.

Тархины үйл ажиллагааг дэмжих гайхалтай бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. 

Ой санамж сайжруулж тархи хөгшрөхөөс хамгаална.

Энэ ид шидтэй зүйлийг өөрсдөө бэлдэцгээе, бас амттай гэж байгаа.

Ой санамж сайжруулах бэлдмэл Орц: 500 мг-ийн 2 хавтгай цэвэрлэсэн шар айрагны исгэгч 1 гадил 1 алим 2 х.х овьёос 1 х.х цэвэр ус 1 х.х гүнждийн тос 5 бөөрөнхий хушга

Бэлдэх арга: Бутлагчид гүнждийн үр, овьёос, самраа хийж жижиглэнэ. Дээрээс нь усаа хийгээд сайтар хутгаарай.


Одоо үлдсэн бусад орцуудаа хийж сайтар бутална. 

Амтыг сайжруулахын тулд бага зэргийн үзэм, хасарваань, зөгийн бал нэмж болно. 

Сарын турш хоолны дундуур өдөрт 1-2 удаа хэрэглэхийг зөвлөе. 

Мэдээж тогтсон нэг жороор бүх асуудлыг шийдэж чадахгүй. 

Тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд амарч байх хэрэгтэй. 

Ажил дээрээ завсарлаж бай, дуу хөгжим сонс, ном унш эсвэл явганаар аялаарай. 

Эрүүл хоолны дэглэм баримталж байх ёстой. 

Хоол хүнс нь В бүлгийн амин дэмээр баялаг байвал тархины үйл ажиллагаанд тусална.


В1 амин дэм (тиамин) анхаарал төвлөрлийг сайжруулдаг бас эрч хүчээр сэлбэнэ. В6 амин дэм нь урт хугацааны ой санамжийг сайжруулдаг. 

В–ийн бүлгийн амин дэм нь тахиа, тослог загас болон гадилд ихээр агуулагддаг. 

Бидний өгсөн эдгээр энгийн зөвлөгөө таны өтөл насандаа эрүүл саруул ухаантай байхад тусална.

Нэг л давтагдсан үйлдэл нь тархийг үхүүлж эрт хөгшрөхөд хүргэнэ.

Амьдралынхаа хором мөч бүрийг тод томруун үйл явдлаар дүүрэн өнгөрөөгөөрэй. 

Маргаашийн өдөр урд өдрийнхөөсөө өөр байгаасай.

Эрүүл энх,аз жаргал, амжилт хүсье.


Холбоотой мэдээ