Хөгширсөн үедээ оюун санаа муудахаас хэрхэн хамгаалах вэ?

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-03-22 12:21:23

Тархи – маш чухал эрхтэн.

Мэдрэлийн системийн хамтаар бие эрхтний олон үүргийг хянана, биеийн хүчний болон оюун санааны бүхий л үйлдлийг гүйцэтгэнэ.

Бие махбодийг бүхэлд нь хянадаг хяналтын төв гэж хэлж болох ажээ.

Зөвхөн ой санамж, сэтгэн бодох чадвар бус бие эрхтний хөдөлгөөнийг ч хянаж байгаа юм.

Тархи нь бусад эрхтнүүдийн адил хөгширнө, үүний зэрэгцээ амьдралын чанарт муугаар нөлөөлөх өөрчлөлтүүд явагдаж эхэлнэ.

Насны эцэст тархины эд эс мууддаг тул ой санамж, гормоны ялгаруулалт болон өөр бусад үйл явц удааширдаг байна.

Эрүүл хэв маяг тархины хэвийн үйл ажиллагааг дэмжинэ гэдгийг тэр болгон мэддэггүй.

Амьдралын эрүүл хэв маяг, тархинд тустай хоол хүнс, дасгал зэрэг нь тархины залуу байдлыг хадгалахад тусална.

Тархиа залуугаар нь байлгах 7 зөвлөгөөг танд бэлдлээ.

1. Биеийн тамираар хичээллээрэй.

Өдөр болгон тогтмол биеийн хүчний ачаалал авах нь тархинд маш хэрэгтэй.

Цусны эргэлтийг сайжруулж тархины эд эсийг хүчилтөрөгчөөр хангана.

Тархины эд эсийн шинэ холбоосыг бий болгож тархины байдлыг сайжруулах химийн шинэ бодис ялгаруулна.

Уран бүтээлчээр сэтгэхэд тусална.

2. Хоолны тэнцвэрт дэглэм барих.

Эрүүл хоол хүнс нь тархины шим тэжээлийг хангаж өгнө.

Зөв дэглэмийн тусламжтайгаар тос, сахар, холестерины тэнцвэрт байдлыг хангаж тархины үйл ажиллагааг дэмжинэ.





Эрүүл хүнсэнд агуулагдах зарим нэг орц нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул Альцгеймер зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Өөрийн хоол хүнсэндээ дараах орцтой бүтээгдэхүүнийг заавал нэмнэ:

Чанартай уураг Тосны хүчил Омега-3 Амин дэмүүд Эрдэс бодисууд Антиоксидант Ус

3. Тархины дасгал Биеийн тамир тархинд сайн гэдгийг бид мэднэ, мөн тархийг өөрийг нь байнга ажиллуулна.

Оюун ухаан шаардсан ажил хийх нь маш чухал.

Ингэснээр тархийг эрт хөгшрөхөөс хамгаална.

Дараах аргаар тархийг идэвхтэй ажиллуулж болно:

Гадаад хэл үзэх Ном унших Тоо бодох Хөгжмийн зэмсэг тоглох Дуулж сурах Бичих

4. Нийгмийн идэвхтэй ажил эрхлэх .

Ганцаардал – эрт хөгшрөх үндсэн хүчин зүйл.

Депресст хүргэнэ, хорт муу зуршилд оруулна, мөн бие махбодь болон оюун санааны эрүүл байдлыг алдагдуулна.

Өөрөө өөрийгөө бусдаас тусгаарласан хүмүүс нийгмийн идэвхтэй амьдралаар амьдардаг хүмүүсийг бодвол 10 жилээр бага насалдаг байна.

Олон хүмүүстэй харилцдаг хүмүүс стресст автах нь бага, ой санамж нь сайн, мэдрэлийн ямар нэгэн өвчлөлд өртөх магадлал бага байдаг ажээ.

5. Хорт муу зуршлаасаа татгалзах.

Архи, тамхи зэрэг нь амьдралын чанарыг муутгадаг, мөн тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.


Архи болон тамхинд агуулагдах хорт бодис нь цусанд амархан шингэж тархины эд эсийг үхжүүлдэг.

Эдгээр муу зуршлууд нь зүрх-судасны өвчлөлд хүргэж бие махбодийг эрт хөгшрөхөд нөлөөлнө.

6. Хэвийн нойр

Тархины хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хэвийн нойрсох хэрэгтэй.

Өдөрт 8-аас багагүй цаг унтана.

Унтаж байхад тархи өдрийн турш хуримтлуулсан хорт мэдээ, бодисоосоо ангижирч байдаг.

Нойр нь стресс тайлахад ч тусална.

Нойр нь ой санамжийн үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Унтаж байхад бие махбодийн үйл ажиллагааг дэмжих химийн бодис тархинд ялгарч байдаг ажээ.

7. Бясалгал хийх.

Тархины эрүүл саруул байдлыг хангахад бясалгал тусална.

Бясалгалын ачаар бодол цэгцэрч “гэгээрэх” үйл явц явагдана, хүн дээдийн дээдээр тайвширдаг байна.

Үүний тусламжтайгаар хүн айдас, стрессээс салж чадах ажээ.

Амьсгалын дасгалууд нь бясалгалтай гайхалтай зохицно, тархины хэвийн үйл ажиллагааг бүрэн дэмждэг байна.

Ингээд бүхэлд нь харахад тархины залуу байдлыг хадгалж үлдэхэд тийм ч хэцүү биш болох нь тодорхой боллоо.

Бидний зөвлөмжийн дагуу тархины эрүүл байдлыг дэмжээрэй.

Ингэснээр амьдралын чанар ч дээшилнэ.



Холбоотой мэдээ