2023 ОНД ЦӨМ БАЯЖИХ 5 ОРД! 2023 ОНД ЯМАР ОРДУУДЫГ САНХҮҮГИЙН АМЖИЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-03-31 20:24:15

Ямар ч шашин шүтэж, аль ч соёл иргэншилд харъяалагддаг бай хамаагүй, хүмүүс одон орон судлалыг дагадаг. 

Хүмүүс 7 хоногийн ерөнхий зурлага болон өөрт нь аз авчрах тоо болон чулуу зэргийг мэдэхийг хүсдэг. 

12 зурхайн орд байх ба эдгээр нь үндсэн элементэд хуваагдана, гал, ус, газар шороо болон ус, элемент тус бүр нь өөрийн гэсэн утга учиртай. 

Зурхайн орд болгон өөр өөр чадварууд, хүч чадлууд болон сул дорой байдал, сэтгэл хөдлөлтэй байх ба ирээдүйд хэрхэх нь зурхайн ухаанаас шалтгаална. 

Одон орон судлаачид тухайн хүний санхүүгийн нөхцөл байдал хэдэн сард төрснөөс нь ихээхэн хамаардаг гэж үздэг байна. 

Эд хөрөнгө бол ямар ч хүний хувьд сайн сайхан амьдрахад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг билээ. 

Зарим зурхайн ордод төрсөн хүмүүс сайн уран бүтээлч болдог бол зарим нь санхүүгийн чиглэлийн салбарт амжилтад хүрдэг байна. 

Үүнээс харахад сурах арга барил эсвэл ажил мэргэжил хүртэл зурхайн ордоос шалтгаалдаг болохыг харж болно.

1. Охин 

Охин (08/23-09/22)

Азтай өдөр: Лхагва гариг

Азтай тоо: 5, 14, 23, 32, 41, 50

Ээлтэй өнгө: цагаан, шар, улбар шар, саарал

Аз дагуулах чулуу: Молор

Одон орон судлаачдын хэлж байгаагаар, “Охины орд бол шийдэмгий, хөдөлмөрч, дүн шинжилгээ хийх чадвартай болон асуудлыг нэг бүрчлэн тооцоолдог.

Тэд өмнөө тавьсан зорилгодоо хүрдэг, эд баялгийг өөрийн болгож чаддаг байна.

” Охины орд бол газар шорооны элементэд багтана.

Энэ ордод төрсөн хүмүүс дэлхийн материаллаг чанартай арай илүү ойрхон байдаг.

Охины орд хамгийн уран цэцэн, гоо төгөлдөр од эрхэсийн ивээлд оршино. 

Үнэхээр их сэтгэлийн хаттай. 

Тэдний асуудалд хариу өгөх байдал нь сайн удирдагч болгодог. 

Охины ордынхон төгс төгөлдөр рүү тэмүүлдэг, бас ажил мэргэжилдээ мэргэжлийн ур чадвараа дээд зэргээр зориулдаг. 

Энэ нь тэдний хувийн санаачилсан төсөл эсвэл хувьсгалын чанартай ажил байсан ч гэсэн амжилтад заавал хүрдэг. 

Тэд бүх зүйлийг сайжруулж болно гэж үздэг ба давуу талаа ашиглахдаа гаргууд. Уаррен Баффетт болон Лэрри Эллисон гэх мэт АНУ-ын тэрбумтнууд энэ ордод төржээ.

Ордууд дундаас хамгийн хичээнгүй орд бол охины орд юм.

Энэ ордны хүмүүс шийдэмгий, хэзээ ч жижиг зүйлийг харалгүй үлдээдэггүй чадвартай.

Хэдий охины ордныхон газар гэх махбодийг дагадаг бол бусдаас түүний тогтвортой байдал, амьдралын хатуу чанарыг илүү мэдрэх чадвараар ялгардаг.

Охины ордныхон тайван, өөрийгөө хянах чадвараа хэзээ ч алддаггүй.

Бүх охины ордныхон болж буй зүйлд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг.

Тиймээс маш гайхалтай удирдагчид болж чаддаг.


2. Үхэр 
Үхэр (04/20-05/20)
Азтай өдөр: Даваа, Баасан, Бямба
Азтай тоо: 2, 11, 29, 37, 56
Ээлтэй өнгө: цагаан, ногоон
Аз дагуулах чулуу: Маргад
Үхэр бол гараг ертөнцийн элементэд хамаарна.
Үхрүүд даруухан бас эрүүл харилцааг бий болгодог.
Тэд хайрлаж буй хүндээ хэнээс ч илүү итгэдэг ба энэ тэдний байгалиас заяасан зан чанартай холбоотой. 
Тэд зөн билгээ дагадаггүй ба дадлага туршлага болон мэдлэг дээрээ тулгуурлаж сонголт хийдэг. 
Тэд бол ухаалаг ба зөв үйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй. 
Цаг хугацааг хий дэмий зүйлд огтхон ч үрдэггүй. 
Энэ зан чанар нь тэднийг мундаг удирдагч болгодог. 
Түшиг тулгууртай үхрийн орд сайн бизнесийн хамтрагч болж чаддаг бас ажиллаж буй салбартаа өөрийн нэрийг тодоор үлдээдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. 
Хүмүүс тэдэнд итгэж, бизнесийн тал дээр зөвлөгөө өгөхөөс хэзээ ч цааргалдаггүй. 
Үхрүүд энгийн амьдралаар амьдрахыг чухалчилдаг, түүнчлэн хамгийн их мөнгө хадгалахыг хичээдэг ордуудын нэг юм. 
Үнэтэй машин болон байшинд мөнгөө зарцуулахаас илүү бизнест хүчээ үзэхийг илүүд тавьдаг. 
Охины ордтой адил үхэрийн ордныхон газрыг дагаж, тэдэнд үйлчилдэг.
Үхэрийн ордныхон энгийн, даруу хүмүүс бөгөөд бүхий л харилцаанд тогтвортой байж чаддаг.
Тэд бол маш үнэнч, тууштай хүмүүс байдаг.
Үхэрийн ордныхон аливаа асуудлыг шийдвэрлэхдээ дотоод дуу хоолойгоо хэзээ ч сонсохгүй.
Харин гүн гүнзгий дүн шинжилгээ хийхийг илүүд үзнэ.
Энэ ордонд төрсөн хүмүүс амласан амлалтаа хэзээ ч зөрчдөггүй бөгөөд найдвартай түншүүд болж чаддаг.
Тиймээс бусдад итгэл найдвар төрүүлдэг учир тэдний бизнест хүмүүс дуртайяа хөрөнгө оруулалт хийдэг.

3. Мэлхий 
Мэлхий (06/21-07/22)
Азтай өдөр: Мягмар, Баасан, Пүрэв, Ням
Азтай тоо: 4, 13, 22, 31, 40, 48, 57 Ээлтэй өнгө : цэнхэр, саарал
Аз дагуулах чулуу: Сувд
Мэлхий бол усны элементэд хамаарах орд.
Хүмүүст сайхан сэтгэл гаргадаг ба бусдыг өсч дэвшихэд нь тусалж, урам зориг хайрладаг.
Тэдний чадвар бол бусдад туслах ба үр дүнд нь тэд өөртөө итгэх итгэлтэй болдог байна.
Мэлхий бол супер эмзэг бас бусдаас хайр халамж хамгийн ихээр шаарддаг орд юм.
Энэ бол яагаад мэлхийнүүд бусадтай хамтарч ажиллах дуртай байдаг болохын илрэл юм.
Тэд харилцааны өндөр чадвартай бас бусдын анхаарлыг төвөггүй татаж чаддаг.  
Зөвлөгөө өгдөг төрлийн ажил эрхэлбэл тохиромжтой. 
Бүтээлчээр сэтгэж амьдрах тааламжтай санагддаг ба толгойгоор нь дүүрэн бодол эргэлдэж байдаг.
Хувийн бизнес эхлүүлэх болон урлагийн авьяас чадвараа хөгжүүлбэл ашигтай.
Тэд дуртай зүйлээ хийхийг хүсдэг ба бусдын доор биш, дээр ч биш, дундаж амьдралаар амьдрахыг илүү таашаадаг.
Мэлхийн ордныхон ус гэх махбодийн тэмдэг бөгөөд халамжтай, бусдыг өөрийн хүч чадлаа бүрэн дайчлахад тусалдаг.
Тэд өөртөө итгэлтэй ба бусдыг ойлгодог хүнлэг сэтгэлтэй.
Мөн мэлхийн ордны хүмүүс багаар ажиллах гайхалтай чадвартай бөгөөд үргэлж хэн нэгэнд тус болдог ба хэзээ ч түүнийхээ төлөө ямар нэгэн зүйл нэхдэггүй.
Мэлхийн ордныхон бүтээлч хүмүүс учир тэдэнд үргэлж ямар нэгэн гайхалтай санаа төрж байдаг.
Энэ ордны бүх хүмүүс маш амархан өөрийн дуртай шинэ ажилаа олдог.
Тиймдээ ч тэд бусдаас бага ядардаг.
Тэдэнд юу ч даалгаж болно учир эь тэд аливаа зүйлийг дуусгатлаа хэзээ ч хойш тавьдаггүй байна. 

4.Арслан 
Арслангийн орд бол энэ жагсаалтын гал махбодийн цорын ганц төлөөлөл юм.
Тэд бол төрөлхийн манлайлагчид байдаг.
Маш эрч хүчтэй, мэдрэмжтэй, урам зоригтой.
Арслангийн ордныхон зоригтой, эхлүүлсэн бүхэндээ амжилт гаргаж байдаг.
Бүх арслангийн ордны хүмүүс амьдралаас бүгдийг авахыг хичээдэг учир боломжоо хаана, яаж ашиглахаа маш сайн мэддэг.
Арслан (07/23-08/22)
Азтай өдөр: Мягмар, баасан болон ням гариг
Азтай тоо: 5, 14, 23, 32, 41, 50
Ээлтэй өнгө: Шаргал, улбар шар, улаан
Аз дагуулах чулуу: Бадмаараг
Арслан бол эдгээр 5 зурхайн ордуудаас цорын ганц галын элементэд хамаарах орд билээ.
Ширэнгэн ойн хаан гэгддэг арслангийн орд омог бардам, эрч хүчтэй болон төрөлхийн удирдагчид байдаг.
Тэдний эр зориг үнэхээр гайхалтай.
Өмнөө тавьсан ямар ч зорилгод хүрдэг ба энэ зарчмынхаа үр дүнд амжилтын оргилд гарч чаддаг.
Тэд хэзээ ч бусдын анхаарлын төвд байх гэж хичээдэггүй. 
Арслангууд бол өөдрөг үзэлтэй бас аз жаргалтай хүмүүс юм. 
Тэд өөрсдийнхөө боломж, нөөц бололцоог сайн мэдэхээс гадна давуу талаа яаж ашиглахаа хэнээр ч заалгадаггүй. 
Тэдний бас нэгэн гайхалтай эрхэм чанар бол нэр хүнд. 
Тэднээр олон хүн бахархдаг ба хэзээ ч үнэлэмжээ алддаггүй гэхэд болно. 
Эдгээр чанарууд арслангуудыг амжилтад хүрэх бүрэн боломжтойг харуулж байгаа биз ээ. 
Өөрөөр хэлбэл тэдний данс хоосон байх үе амьдралд нь маш ховор тохиолдоно. 

5. Хилэнц 
Хилэнцийн ордныхон онцгой авьястай бөгөөд бусдад өөрийгөө бүрэн зориулдаг.
Тиймээс тэд өөрт хэрэгтэй зүйлээ бусдаар хийлгэж чаддаг.
Хилэнцийн ордныхон устай салшгүй холбоотой.
Ус тэдэнд маш хүчтэй мэдрэмж болон мэдрэх чадварыг өгдөг.
Тэдний гол онцлог бол хатуу дэг журам юм.
Энэ нь тэднийг сурахад амжилт гаргахад тус болж байдаг.
Энэ ордонд төрсөн хүмүүс анхаарлаа төвлөрүүлэхдээ сайн бөгөөд хэзээ ч хүнд ажилаас айдаггүй.
Тиймээс тэд амжилтанд хүрч чаддаг.
Хилэнц (10/23-11/21)
Азтай өдөр: Ням, даваа, мягмар болон пүрэв гариг
Азтай тоо: 8, 17, 26, 35, 41, 53
Ээлтэй өнгө: улаан болон тод ягаан
Аз дагуулах чулуу: Гэрэлт чимэд
Хилэнцүүд үргэлж бүгдийг төгс хийж гүйцэтгэдэг, яагаад гэвэл тэд бүх сэтгэл зүрхээ зориулдаг гэхэд буруудахгүй.
Хилэнцийнхний зорилго бол өөрийнхөө хүсэж буйг хажуу дахь хүнээрээ хийлгүүлэх явдал юм.
Та үүнтэй санал нийлэх үгүй нь огтхон ч хамаагүй.
Хилэнц бол усны элемент ба хүчтэй зөн совинтойгоос гадна оюун санааны өндөр чадамжтай.
Тэд сониуч зантай ба гайхалтай шинжээчид болж чадна. 
Ажилдаа төвлөрч, зөв амьдралын хэв маягаар амьдардаг тул амжилтад төвөггүй хүрч чаддаг. 
Тэднийг эд баялагтай болгоход нөлөлөдөг гол хүчин зүйл бол ялагдлыг хүлээж авч, алдаанаасаа суралцаж, цааш явдаг тууштай зан чанар юм. 
Хилэнцийн ордод төрсөн алдартан гэвэл Билл Гэйтсийг нэрлэж болно.

Эдгээр 5 ордууд 2023 онд бусдаас илүү амжилттай орлоготой байхнээ.

Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.




Холбоотой мэдээ