Хөгжим бол сүнсний хоол. Таны сүнс ч бас хооллодог

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-04-11 19:40:05

Энэ удаа эрхэм уншигч та бүхэндээ бидний дотоод оршихуйн хоолны талаар мэдээлэл хүргэж байна. 

Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. 

Хөгжмийн үндсэн элементүүдэд өнгө (аялгуу, темпо, метер) динамик, өтгөн, шингэн гэсэн элементүүд багтдаг.


Улс орон, соёлуудын хувьд хөгжмийн талаарх ойлголт нь ялгаатай байдаг.

Хөгжмийг төрөл, жанр болгон хуваан ангилж болдог. 

Хөгжмийг олон янзаар тодорхойлдог. 20-р зууны хөгжмийн зохиолч Жон Кейж (John Cage) “Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий” хэмээн тодорхойлсон байна.

Хөгжим бол хайрын хоол юм.

Тиймээс хөгжим тогло, хөгжим сонс.

Хэрвээ энэ амьдралыг хөгжим, урлаг, гоо зүй байхгүйгээр төсөөлбөл юутай уйтгартай вэ?

Шекспир хөгжим бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолж хэлдэг байжээ.

Орчин үеийн амьдралын хэв маяг нь хүнийг тайван бус байнгын ажил хөдөлмөр, амжилт, мөнгөний хойноос явах хэрэгтэйг сануулдаг.

Тэгвэл хөгжим таныг тайван байхад тусалж чадна.

Та үүнтэй санал нийлж байна уу? та амьдралынхаа аз жаргалтай байсан хором мөчийг санаад үзээрэй. 

Тэнд заавал нэг хөгжим явж байдаг. 

Гадна талд сонсогдохгүй ч таны дотроос тэр аялгуу хөглөгдөн гарч ирсээр байдаг.

Энэ бол шинэ зүйл биш юм.


Эрт цагаас хүн хөгжмийн яруу аялгуунд бүжин, баясан, хөөрөн сэтгэлийн амар амгаланг олдог байжээ. 

Хөгжмийн аялгуунд хүний дотоод нарийн биеүд баясдаг. 

Хөгжим нь бидний бие, сэтгэлийг анагааж байдаг. 

Та сэтгэл санаа, сэтгэлзүйн тайван бус хэлбэрт байхдаа намуухан сайхан аялгуу сонсоод үзээрэй.

Танд эрч хүч өгөх болно. 

Орчин үеийн хүмүүсийн стресстэй энэ цаг үед өөрийгөө тайвшруулах арга замыг мэддэг байх нь үнэхээр чухал. 

Тэгэхээр хөгжим биднийг тайвшруулахад үнэхээр тусалж чадах уу? 

Та үүнд эргэлзэж болно. 

Гэхдээ хөгжим бидний амьдралд агуулагддаг.

Хөгжмийн нарийн хөвч нь өөрчлөгдөхийн хэрээр хэмнэл, зохицол өөрчлөгддөг. 

Энэ нь бидний болон бидний эргэн тойрон дахь хүмүүсийн сэтгэл хөдлөл, гүйцэтгэл, хүсэл эрмэлзэлд нөлөөлдөг байна. 

ШУ-ны баримтаар хөгжим нь бидний сэтгэл санааг ихэвчлэн сайжруулдаг гэсэн итгэл үнэмшил өгдөг.

Жишээлбэл:

2002 онд хийсэн судалгаагаар бага ангийн сурагчид тайвшруулах хөгжим тогтмол сонсуулах нь арифметикийн хичээлд илүү сайн тоглодог болохыг тэмдэглэжээ.

Эсрэгээрээ хүнд түрэмгий шинжтэй хөгжим тэдэнд сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Бясалгалын чанарыг нэмэгдүүлэхийн тулд хөгжмийг 0.5 хурдаар тоглуулахыг санал болгодог.

Энэ нь ихэвчлэн удирдагчтай явдаг бясалгалын хэмд илүү тохирдог байна.

Хөгжимын аялгуу хүний бодол санаа, сэтгэлд нөлөөлдөг. 

Элдэв янзын бодлууд таныг тайван байлгаж чадахгүй байна уу? 

Энэ нийгэмд бодолгүй амьдрах боломжгүй ч хамгийн гол нь бодох шаардлагатай үедээ бодчихоод бодох шаардлагагүй үедээ бодохоо больж сурах хэрэгтэй билээ.

Учир нь та 3D ертөнцөд амьдардаг. 

Энэ ертөнцөд та мөнхийн ажлын боол байж болохгүй.

Үргэлж шаргуу, үргэлж тогтворгүй, үргэлж хэн нэгэнтэй өрсөлдөх, үргэлж хэн нэгнээс дээгүүр байх нь тийм ч чухал бус.

Энэ бол ухаарч амьдрах хорвоо юм шүү дээ.

Та илүү тайван бай, илүү хүлээцтэй бай, илүү хайр дүүрэн бай, илүү аливаа зүйлсийг ажигла, илүү асрал нигүүсэлтэй бай.

Гэвч бодол танд ийм зав зай өгөхгүй болов уу.

Та байшин, машин, мөнгө, эд хөрөнгө гэсэн зүйлийг олох гэж төрөөгүй гэдгээ ямагт санаж яваарай.

Бодохгүй гэх тусам улам бодогдоно.

Тиймээс хэрхэн бодлоо удирдах вэ? 

Алхахдаа алхаагаа л мэдэр. 

Өөр зүйл бүү бод. 

Идэхдээ хоолныхоо амтыг л мэдэр. 

Өөр зүйл бүү бод. 

Алхахдаа амьсгалаа анзаар. 

Өөр зүйл бүү бод. 

Сэтгэл хөдлөлийн ямар ч үед хамраар орох амьсгал дээр төвлөрч сураарай.

Хөгжим сонсож аялгуунд нь уус. 

Хөгжим бол сүнсний хоол юм. 

Хацрыг тань илбэж буй салхийг мэдэр. 

Тэнгэрт өөрийгөө гайхуулж буй ододыг бишир. 

Үргэлж нүүж байдаг үүлсийг хараарай. 

Шөнийн үзэсгэлэнт сартай ярилцаарай.


Танд амьдрал бэлэглэж буй наранд талархаарай.

Байгалийн өнгө, үзэгдэл бүхний цаана хөгжим байдаг.

Бодлыг бүү дэмж.

Мэдрэмжийг л дэмж.

Судалгаагаар дуу хөгжим сонссоны дараа хүнд аз жаргалын даавар дофамин ялгардаг гэдэг.

Өдөрт та тогтмол хөгжим сонсож өөрийн дотор орших ертөнцөө хооллож бай. 

Хүний махан бие нь хоол хүнсээр эрчим авдаг бол хүний дотоод оршихуй хоолны нэг нь хөгжим юм.

Аль алиныг нь тэнцвэрт байдлыг хадгалж явах хэрэгтэй. 

Дофамины түвшинг нэмэгдүүлэх бусад аргууд:

1. Бясалгал хийх /өглөө, орой/

2. Хангалттай унтаж амрах /7-8 цаг/

3.  Нарны гэрэлд цагийг өнгөрөөх /1цаг/

4. Уургаар баялаг хоол хүнс хүртэх /мах, сүүн бүтээгдэхүүн/

5. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх /өдөрт 30-1 цаг/

6. Ус уух /1-2л/

Одоогоор бидэнд мэдэгдээд буй хамгийн эртний аялгуу бол НТӨ1400 оны үед эртний Мисопотомиачуудын Хуррит хэлээр бичсэн дуулал билээ. 

Уг аялгууг Хурритын 6-р дуулал гэж нэрлэдэг. 

Шавар хавтан дээр кунейформ бичээсээр эртний Хуррит хэл дээр тэмдэглэсэн уг аялгууг 1950 оны үед Сирийн Угарит хотын тууриас олжээ.

Аялгууг Ойрхи Дорнодод түгээмэл тархсан лир хөгжмөөр тоглодог байсан байх гэж таамаглаж буй аж.

Хамгийн эртний хөгжмийн аялгуу болох 

Монголын минь гайхалтай сэтгэл хөдөлгөм, таны зүрхэнд хайр бэлэглэх хөгжим.

Таны дотор тайван, амар амгаланг бий болгох болтухай. 


Холбоотой мэдээ