Х.Бадамсүрэнг чөлөөлөв. Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-04-12 10:28:21

Засгийн газраас хэрэгжүүлж буй ШҮҮР ажиллагааны хүрээнд төрөөс давхар цалин авч байгаа албан хаагчдын судалгааг гаргасан. 

Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагч тэтгэвэр авч байгаа хэр нь төсвөөс давхар цалин авч байна. 

Үүнээс 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон ч төсвөөс цалин авч, давхар ажиллаж байна. Цэргийн хүмүүсийн цалинд 250 сая төгрөг зарцуулж байв. 

Энэ бүх хүний цалинд нийт төсөвт 31 тэрбум төгрөгийн цалингийн зардал гарахаар байна. 

Энэ хүмүүс бүгд хууль зөрчсөн гэж дүгнэхэд хэцүү. 

Боловсон хүчний дутагдалтайгаас орон нутагт болон захын дүүрэг хороодод урилгаар ажиллаж байгаа хүмүүс бий. Үүнийг ялгаж салгаж авч үзнэ. 

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди гуай чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. 

Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэс, металийн группийн захирлаас Х.Бадамсүрэнг чөлөөлөх шийдвэр гаргасан гэв.

Холбоотой мэдээ