Тамгагүй гараатай, тархидуулдаггүй Л.Гантөмөрийн “ Эв нэгдлийн легаси”

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-04-23 07:58:18

Ардчилсан намын хуваагдал дунд аль нэг хэсгийг нь толгойлж, зуун ямаанд жаран ухна гэгчийн нэг болж тамга барьж “жүжээгүй” Л.Гантөмөр, эв нэгдлийг харин эхнээс нь түүчээлж, Үндэсний бодлогын хорооны журмын нөхөддөө өрсөлдөөн, чөлөөт сонголт бэлэглэж, Ардчилсан намын дарга болж чадсанд нь алга таших хүмүүсийн тоо хожуу ч гэсэн эрс нэмэгдлээ.

 Таван намаас бүрдсэн гэх Ардчилсан нам үнэндээ таван цулаа эгштэл тарчилж зовсон нь олон шалтгаантай. 

Ах нарын зодоон, эрх баригчидын эрх мэдлээр атгасан хөзрүүд, их гүрнүүдийн чимээгүй нөлөөлөл гээд юу эс билээ. 

Чи үүнийг сайн мэдэж байгаа.

      Харин одоо Ардчилсан намынхан маань ханцуйн дотроо наймаалцалгүй, ил гэгч нь инээлдэж хөхрөлдөнгөө эв нэгдлийн санамжид гарын үсгээ зурцгаах.

     “Ард түмний мөнгийг хэмнэе” гэж арай л эрт гэмээр улс төрд, цагтаa шуугиан тарьж явсан Л.Гантөмөр даргатай Ардчилсан нам элэг бүтэн болж, гэрчилгээ нь ч, тамга нь ч гэр орноо олоод хүрээд ирлээ. 


Тамгагүй гараатай, гэрчилгээгүй намтай гэлдэрч явсан түүнд нөхөрлөлөө гээгээгүй, итгэл сэтгэлтэй журмын нөхөд, ардчиллыг дэмжигчид олон зуун мянгаараа байсан нь мэдээж.


Хүний өөрийн хүнд цохилтыг дааж, хүлээцтэй тэвчээртэй хэрсүү байж чадсан тэрээр тийм ч амархан “тархидуулчих” тэнэг бус гэдгийг Ардчилсан намынхан төдийгүй ард түмэн ч анзаарч байна.

      Хэрсүү даргатай Ардчилсан намынхан дотроос одоо харин, хэрэглэгдээд хаягдчихдаг “гондоом” шиг болохыг хүсэх хүмүүс гарахгүй л болов уу?  

Өө нээрээ С. Зориг агсаныхаа төрийн асуудалд хандах эрэмбэ дарааг дурсан санахдаа “Эхлээд Монгол Улсын эрх ашиг шүү” гэж итгэл төгс хэлсэнд тань гүнээ талархая.        

 Ямартай ч элэг бүтэн ардчиллын төлөөх эв нэгдлийн “легаси” Л.Гантөмөр чамаар овоглогдож эхэллээ.

 

      Журмын анд Нөхөр                 

Холбоотой мэдээ