Эмэгтэй хүн 45 нас хүрсэн бол гурван зүйлээс татгалзах хэрэггүй.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-04-29 01:57:57

Эмэгтэй хүн 45 нас хүрсэн бол гурван зүйлээс татгалзах хэрэггүй. 

Эс бөгөөс таны шаргуу хөдөлмөр үнэ цэнээ алддаг.

Нэгдүгээрт:

Мөнгө үрэхээс бүү татгалз. 

Гэр бүлийнхэндээ хэт анхаарч, бүх зүтгэлээ тэдэнд зориулдаг нь яваандаа тус биш ус болж, таны заавал хийх ёстой ажил юм шиг болтлоо хайр халамж чинь үнэгүйддэг. 

Дэлгүүр хэсэхдээ өөртөө ширхэг оймс ч зориулахгүй мөртөө нөхөр хүүхэддээ л юм аваад байдаг бол одоо больж үз. 

Та бусдад анхаардаг шигээ өөртөө ч бас анхаар. 

Өөрийгөө хэзээ ч битгий март. 

Хоёрдугаарт, залхуурахаас татгалзах хэрэггүй. 

Эмэгтэй хүн ажил гэрийн хооронд, хүүхдээс өөр юм бодох завгүй байсан ч өөртөө хэсэгхэн ч болов цаг гаргах хэрэгтэй. 

Амьдралын аахар шаахар зүйлээс түр ч гэсэн өөрийгөө холдуулж, дуртай зүйлээ хийх гэж оролдоод үзээрэй. 

Ингэснээр та бусдад, бас өөртөө ч боломж өгөх болно. 

Гуравдугаарт, орхихоос татгалзах хэрэггүй. 

Таны амьдралд төвөг болдог зүйлийг орхиж сур. 

Хүн хоорондын харилцаанд таныг чирэгдүүлж байгаа зүйлийг эс хайхарч, сэтгэл санаанд чинь сөргөөр нөлөөлдөг нөхдөөс зай барьж, эерэг, өөдрөг хүмүүстэй найзалж яв. 

Тэдгээр харилцааг орхисноос найзгүй болчих бий гэж санаа зовох хэрэггүй. 

Та өөрийгөө олсон үед танд найз мундахгүй олдох болно. 

Өөр хэнээс ч биш, өөрөөсөө хайр халамжийг хүртэх гэж хичээгээрэй. 

Энэ нь таны сэтгэлийг цатгаж, аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх болно.



Холбоотой мэдээ