Ардчилсан намын #ХИЙМОРЬ клубээс санаачлан зохион байгуулж буй "#Leadership_essentials" сургалт амжилттай явагдаж байна.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-05-12 15:30:41

Ардчилсан намын #ХИЙМОРЬ клубээс санаачлан зохион байгуулж буй "#Leadership_essentials" сургалт амжилттай явагдаж байна. 


Тус сургалтыг АНУын "Leader shift impact" academy Төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Mike Shea, Швейцарь улсын "GILPP" Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Wesley Brenneman, Египт улсын "GILPP" Африк Арабын бүс нутгийн захирал Nabil Abdula нар удирдагчид өөрсдийгөө болон дэлхийгээ харах арга барилыг өөрчлөх, удирдагчдын сэтгэлгээ, зан төлөв, үнэ цэнэтэй удирдагч бэлтгэх, манлайллын арга хэлбэр, шинж чанарууд, өсч хөгжиж буй үйлчлэгч манлайлагчын тухай хичээл зааж сонирхолтой түүх туршлага, эерэг манлайллаасаа хуваалцлаа. 


Нэгэн залуу өндөр барилга барьжээ. Барилгаа барьж дуусаад хартал нэгэн зүйлийг хийхээ мартсан байв. Барилгыг барьсан хүмүүсийн хамт барилга дотор  орж ярилцаад энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх тухай хэлэлцсэн боловч шийдэлд хүрч чадалгүй тарав. Залуу мартсан зүйлээ хийхэд маш их мөнгө зориулж зардал гаргахаар байсан тул ихэд сэтгэлээр унав. Ингээд залуу барилга дотроо бодоод зогсож байтал  хажууханд нь үйлчлэгч эмэгтэй цэвэрлэгээ хийж байв. Залуу тухайн эмэгтэйд асуудлаа хэлээд та яаж шийдэх байсан хэмээн асуув. Үйлчлэгч эмэгтэй гарц гаргалгааг өөрийнхөөрөө хариулж хэлж өгчээ. Залуу маш их баярлан бага зардлаар барилгын дотор биш гадна талд лифт хийж эхэлсэн байна. 


Оновчтой шийдэл зөвлөгөө хэнээс ч гарч болно. Хүнийг ажил мэргэжил албан тушаалаас нь үл хамааран бусадтай харилцаж нээлттэй байх нь манлайлагч хүний гол шинж чанар юм.


Сургалтын эхний шат 12, 13-ны өдрүүдэд явагдах бол хоёрдугаар шат 2023 оны 8 дугаар сарын сүүлээр явагдаж суралцагсад #сертификатаа гардаж авах юм. 


Үр дүнтэй сонирхолтой сургалтыг зохион байгуулж буй “Хийморь” клубын хамт олонд талархал илэрхийлье.

АН-н ҮБХ-ны гишүүн Б.Даваасүрэн




























Холбоотой мэдээ