Насаараа улсад ажиллаж байгаад нас барсан хөгшний 2 саяын тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлдөг...

Фото
khiimori.co@gmail.com
2023-05-20 04:17:41

Улс төрчид ард түмний төлөө гээд байсан араар нь ард түмнийхээ татварын мөнгөнөөс зээл авах нэрээр хүүхдүүдээ дэлхийн боловсрол олгодог байжээ. 

Нөгөө шудрага ёс яридаг хүмүүс бүгд л авсан байна.

Насаараа улсад ажиллаж байгаад нас барсан хөгшний 2 саяын тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлдөг...

Гэтэл даргын хүүхдийн хэдэн зуун саяын сургалтын зээлийг шууд тэглэдэг. 

Арай л муухай доромжилж байгаам биш үү!!!

Зээл авчихаад төлөөгүй эсвэл тэглүүлсэн гэсэн байна. 

Боль л доо... новшнуудаа!!!

Нүгэл чинь нүдээр чинь гарахыг харна аа!!!

Үйлийн үр үүд хаалгыг чинь андуурахгүйдээ хараараа!!!

Манай шударгын туйл Энхбаяр гишүүн тэгүүлжээ. Ингэж болохгүй ээ хө!!!

Бүү сонго. 

Тэд бидний хүчээр боломж, мэдээлэлд ойрхон оччихоод түүнийгээ урвуулан ашиглаж болохгүй. 

Манай тойргоос сонгогдсон Энхбаяр гишүүн боль л доо.

Ямар үндэслэлээр өрөө тэглүүлсэнээ тайлбарла. 

Тойргийн сонгогчид мэдмээр байна. 

Фэйсбүүк хаягийг нь мэддэг хүн байвал меншин хийгээд өгөөрэй. 

Манай тойрог үнэн бүтэхгүй.

Хорооны засаг дарга нь мисс шалгаруулах зар шэйрлэсэн шигээ л сууж байдаг.

Янз бүрийн тодорхойлолт хэрэг болоод очиход ажил дээрээ байнга байхгүй. 

Хороон дарга нараа шалгаад үзээрээ!!!

БЗС нь бичиг баримт устгадаг, өөрчилдөг.

Үе үеийн цагдаагийн дарга, АТГ-ынхан, Үе үеийн тагнуулын дарга, Прокуроруудын хүүхдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авсан учраас энэ сан ийм луйвраа хийгээд олон жил тогтжээ. 

Гомдмоор!!!

Боловсролын зээлийн сангийн бүх мэдээлэл устсан ч дансны хуулгаараа гараад ирнэ битгий гөлөг төөрүүлж, хулхидах гээд бай Л.Энхамгалан !!!

Бид гэнэн болохоос тэнэг биш!!!

Банк тийм ч мэргэжил тааруу  мангар хүмүүс ажилладаггүй шүү !!!

Ерөнхий сайд яаралтай ажлын хэсэг байгуулж шалгах ёстой!!!

  1. Сургуулиа төгсөж чадсан уу.
  2. Төр улсад хэрэгтэй юм хийсэн үү
  3. Эцэг, эх найз нөхдийн нөлөөгөөр шууд төрд дарга болж машин унаж, төрийн мөнгөөр жаргасан уу
  4. Шалгаад зохих хатуу шийтгэл олгох хялбар шүү дээ сэтгэл байвал!!!

Хариуцлага ярьж байж ардчилал ярина шүү!!!