Бизнест доорх таван шинж бүхий хүмүүсээс зайлсхий

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-03-24 23:01:51


Японы нэгэн алдартай бизнесмений сануулж хэлсэн үг! Та болж  өгвөл доорх 5 онцлог бүхий хүнээс зай барьсан дээр гэнэ шүү! Үүнд:

  1. Хэлж ярьж байгаа болон хийж буй үйлдэл нь өөр

Янз бүрийн төсөл хөтөлбөр, мөнгө олох боломжийн талаар аман дээрээ сайхан ярьдаг ч өөрөө ажил хэрэг болгосон зүйл бараг байдаггүй. 

Маш сайхан зүйлийг ярьж, хэн нэгнийг хууран мэхэлж, цаг хугацаа хөрөнгө мөнгөөр хохироох магадлалтай. 

Тиймээс ийм хүнээс зай барих нь зүйтэй болов уу! 

Монголд сүлжээний бизнес гэдэг зүйл маш их болж, зарим нэг хүмүүс сайн судалж мэдэхгүй орж хохирсон тохиолдол нэлээд гардаг.

  1. Ямар албан тушаалтай бас, юу хийж буй нь ойлгомжгүй нууц

Энэ хэсэгт нь өөрийн хийж буй ажлаа нийтлэг маягаар “хувийн бизнес” гэсэн нэрийн доор нууж, яг юу хийдэг нь тодорхой бус хүмүүсийг авч үзсэн байна. 

Ажлын цагт баригдахгүй чөлөөтэй ажилладаг гэх боловч хийж буй ажил нь маш нууц. 

Иймэрхүү хүмүүстэй ойр дотно найзалж эхэлбэл амархан мөнгөтэй болох арга зааж эхлэх магадлалтай. 

Ингэснээр та тэр хүнд хууран мэхлэгдэх магадлал өндөр гэсэн үг! 

Иймэрхүү хүмүүс гол төлөв сошиалаар гадаад улсад аялсан аяллын гоё зургууд, үнэтэй брэндийн хувцас цүнхээ гайхуулсан байдлыг харуулдаг нь нийтлэг тул анхаар!

  1. Баяжих, мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй 

Таныг сайн танихгүй ч дөнгөж уулзаж танилцаад л амархан мөнгө олох аргыг танилцуулж эхэлж буй хүмүүс аюултай. 

Ийм хүмүүс та болон таны эргэн тойронд байгаа хүмүүсийг залилж мөнгө олох зорилготой гэдгийг анхаараарай!

  1. Бүх юмыг бусад хүмүүстэй харьцуулан ярьдаг

Өрөөл бусдыг өөртэйгөө харьцуулан ярьж, бусдын аз жаргалтай байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй хүмүүсээс зай барих нь зүйтэй. 

Амжилттай явж буй хүнийг харж өөрөөс нь мэдлэг чадвараар муу гэх мэтээр муу хэлдэг хүмүүс энэ бүлэгт багтдаг.

  1. Бусдын талаар муу ярьж, өөрийгөө дөвийлгөж ярьдаг

Өөрийн ажиллаж буй компани болон эргэн тойрны найз нөхдөө хэн нэгэнд муулан ярьдаг хүмүүс их бий. 

Тухайн хүн ямар нэгэн компанид ажиллаж цалин хөлс авч амьдралаа залгуулдаг гэдгээ тоохгүй муу ярих нь ёс зүйд нийцэхгүй юм. 

Ийм төрлийн хүмүүс бусдын талаар муу үг ярьснаар  өөрийнхөө нэр хүндээ  унагаж буйгаа мэддэггүй! 

Ийм хүмүүс хэзээ ч хөгждөггүй бөгөөд улам доош унасаар байдаг! 

Бусдын талаар хов жив муу үг ярьдаг ч, толины тусгал мэт буцаад өөрийгөө муу хүн гэсэн мессеж бусдад өгдөг байна.

Тиймээс иймэрхүү таван төрлийн хүмүүсээс зай барьж болгоомжлох хэрэгтэй юм!

Эх сурвалжjapanguide.mn 

Холбоотой мэдээ