Сэтгүүлч Эмүжин: Асрагч бас эвгүй дүр шүү.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-12-16 12:18:07

Энэ хоёр хүний кэйс их сонин. 

Сошиалаар гишүүн гэргийтэйгээ үзэж тараад байдаг хэрнээ Наранцацралт гэх энэ залуу одоо хүүхдүүдийнхээ асрагчтай амьдарч байгаа гэдэг. 

Гэтэл хүүхдүүд нь аавыгаа сонгосонгүй, Монгол Улсын хуулинд заасан насанд хүрсэн учраас өөрсдөө ээжтэйгээ амьдарна гэдгээ хэлж, сонголтоо хийсэн. 

Наранцацралт эцэг хүний хувьд эхнэртээ маш муухай урхи тавьсан. 

Асрагчтайгаа хуйвалдан гэртээ камер байрлуулж, гишүүн эхнэрээ зориуд бухимдуулж байгаад бичлэг хийсэн гэж харагддаг. 

Энэ тохиолдолд эцэг хүн гэр бүлдээ гүйцэтгэх ажиллагаа явуулчихаж байна гэсэн үг. 

Тэгэхдээ шилжилтийн насны охиноо ч бодоогүй, Монгол даяар золионд гаргачихаж байгаа юм. 

Хадам эцгээсээ за бараг л компани луйвардах дөхсөн хэргээр одоо ч шалгагдаж байгаа бололтой юм билээ. 

Гэр бүл салж болно оо, тэгэхдээ эр нь мөн чанараасаа урваж, эцэг нь хүүхдээ шар сонины сурвалжлагч шиг олны өмнө шалтаг шалтгаан болгон зарлаж, тэгснээ эхнэрийнхээ талаар бүтэн жил сошиалаар шалчиганаж, адаг сүүлд нь асрагчтайгаа амьдраад гүйж явна гэхээр яг яачихаад байгаа хорвоо юм бэ? 

Хэрэв Ундрам гишүүн биш байсан бол, бизнесийн том татвар төлөгч гэр бүлээс гаралтай байгаагүй бол...гэсэн асуулт гарч ирнэ. 

Чухам хүн чанар заагаад дуугарахгүй л байгаа болохоос тэр асрагч бас эвгүй дүр. 

Ажил ихтэй, чуулган тойрог гээд явчихдаг эмэгтэйн ар гэрт асрагч хийж байхдаа нөхөртэй нь учир ургуулаад, хажуугаар нь асрагч хийгээд, за бараг гэр бүлийг нь ээж хүнээс булааж байгаа юм биш үү? 

Солонгос драм цаашаа энэ явдал улс төр талаасаа Ундрамын өрсөлдөгчдөд тохиолдлоор ч юм уу, тодорхой шалтгаанаар ч юм уу маш ашигтай туссан. 

Япон, Англид эдийн засагчаар төгссөн, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Ундрамыг удирдах төвшинд гараад ирэхээс үхтлээ айдаг хүмүүст үнэндээ азын шоо шүү. Энэ бүхэн бүгд тохиолдлынх байв уу? Бодох л асуудал. 

Тэр асрагч ингэхэд санаандгүй энэ айлд шургачихав уу, санаатай шидсэн чулуу байв уу? Энэ мэтийг ар гэрээ орхиод ажил алба гэж явдаг амьсгаа авах завгүй явдаг эмэгтэйчүүд нэг бодоосой доо. 

Салалт, урвалтын золиосонд нэр төр, итгэлээрээ хохироод үлдсэн эмэгтэйчүүд ер нь дуугардаггүй. 

Ундрам ч дуугарсангүй. Уг нь дуугарч яриад, эмэгтэйчүүдийн сэтгэлийн ачааг хөнгөлж, нийгмийн эргэлзээнд цэг тавиад, хаягдсан эрхийг нь хамтад нь хөндмөөр л байгаа юм! 

Ундрам зориг гаргавал энэ эмзэг сэдвээр дуугарна, хэрэв сэтгэлзүйн нугачаандаа бүдэрвэл бас л бусдын адил ачаагаа үүрээд чимээгүйхэн алхах биз ээ.

Холбоотой мэдээ