Мөсөнд авиралтын Дэлхийн цомд Монголын тамирчид өрсөлдөнө
СпортМөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д болох гэж байна. Энэ тэмцээнд Монголыг төлөөлөн оролцох “Сутайн бор” клубийн багийн бүрэлдэхүүнд спортын мастер О.Сайханжаргал нэгдэн, хамт оролцохоор болжээ. Тэрбээр хурд болон техникийн төрлүүдэд өрсөлдөх бөгөөд Монголын хамгийн өндөр ур чадвар, туршлагатай, хүчтэй мастеруудын нэг аж. Ингэснээр “Сутайн бор” клубын багийн бүрэлдэхүүнд,
- Ц.Хосбаяр Гавьяат дасгалжуулагч,ОУХМ, Монголын Хүндийн Өргөлтийн Үндэсний Шигшээ Багийн ахлах дасгалжуулагч
- Н.Хэрлэн ОУХМ
- О.Сайханжаргал спортын мастер
- Н.Сэлэнгэ спортын мастер
- Д.Отгонхүү
- Ч.Мандахбаяр
- Б.Баярмаа нар багтаж байна.
Өнгөрөгч 2018 онд БНСУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг авчирч байсан юм. Сүүлд 2020 онд БНСУ-д зохион байгуулсан мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн 17.45 оноогоор, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноогоор түрүүлж, Ази тивийн аварга болж байлаа.