А.Адъяасүрэн: Малчид малаа хариулах боломжгүй болж байна. Сошиалд та нар харж байгаа биз дээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-01-11 22:12:02
11 цаг 00 минут
2024.01.11

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Гэвч УИХ-ын гишүүн Н.Ганибал “Би эх орондоо хайртай, чи эх оронч биш гэх байдлаар асуудлыг хэлэлцэх юм бол болохгүй. Тийм учраас Ардчилсан намын зүгээс Монгол Улсын эрх ашигт нийцсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль батлах ёстой гэдэг үүднээс завсарлага хүсэж байна” гэв.

Хүсэлтийн дагуу УИХ-аас ажлын гурван хоногийн завсарлага өглөө.

   10 цаг 40 минут
2024.01.11

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Манай А.Адъяасүрэн гишүүн үг хэлэх эрхтэй. Та нар битгий орилж, чарлаад бай. Хөрөнгө оруулалтын тухай хууль олны анхааралд орж байна, энэ сайн. Боломж тийм ч олон олддоггүй. Арав гаруй жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг өсөөд, гадаад явж ажиллаж байсан залуу эргэж ирээд гэрэл, гэгээ харагдаж эхэлсэн. Гэвч энэ хүлээлт үгүй боллоо. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна.

   10 цаг 23 минут
2024.01.11

УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж байна. Тэрбээр:

-Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал иргэдийг талцуулж байна. Гаднын иргэдэд газрыг 100 жилээр өгөх гэж байна гэж бухимдаж байгаа. Тэгтэл нөгөө талд 100 жилээр эзэмшүүлдэг, ашиглуулдаг байсныг зөвхөн ашиглуулдаг л байхаар зохицуулалт орсон байна. Ингээд дотоодын хөрөнгө оруулагчид газар эзэмшихгүй зөвхөн ашигладаг болж, хохирох нь. Үүнд тодорхой мэдээлэл өгч, ард түмний мэдэх эрхийг хангаж, нухацтай хандаасай гэж хэлмээр байна.



Холбоотой мэдээ