Эрдэс дутагдсаныг бие эрхтэн бидэнд ингэж мэдэгддэг

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2024-01-16 23:19:13

ЯМАР ЭРДЭС ДУТАГДАХАД  

ЯМАР ЭМГЭГҮҮД ҮҮСДЭГ ВЭ?


- Түрэмгий чанар: Иод, магни. 

- Архинд донтох: Цайр. 

- Харшил: Иод, кальци. 

- Цус багадалт: Төмөр, иод, кальци, магни, зэс. 

- Хайхрамжгүй байдал: Иод, кальци, цайр. 

- Үе мөчний үрэвсэл: Кальци, цайр. 

- Судасны хатуурал: Иод, кальци, цахиур, магни, цайр. 

- Үргүйдэл: Иод, кальци, цайр

- Даралт багасах:  Иод, кали, кальци, магни

- Толгой эргэх: Төмөр, иод, кальци, магни, натри. 

- Нүдний өвчин: Цайр. 

- Мөөгөнцрийн өвчин: Кальци, кобальт. 

- Сэтгэл гутрал: Иод, кали, кальци, магни, зэс. 

- Арьс сулрах: Иод, кобальт, цахиур. 

- Өсөлтийг удаашруулах: Иод, кали, кальци, магни, селен, хром, цайр. 

- Өтгөн хаталт: Төмөр, кали. 

- Бахлуур: Иод, кальци. 

- Гар, хөл хөрнө: Иод, кальци, магни. 

- Бэлгийн сулрал: Иод, селен, цайр. 

- Зүрхний шигдээс: Иод, кальци, магни.

- Шүд цоорох өвчин: Кальци, магни, фтор. 

- Дасан зохицох чадвар: Кальци, цайр. 

- Хумсны хэврэг байдал: Иод, кальци, цахиур, магни, цайр. 

- Арьсны пигментацийн эмгэг: Кальци, зэс, селен. 

- Мэдрэл: Иод, кали, кальци, магни.

- Нойргүйдэл: Иод, кали, кальци, магни.

- Бронхит: Иод, кальци. 

- Үс уналт: Иод, кальци, цахиур, магни, зэс, цайр. 

- Цусархаг өвчин: Магни.

- Гепатит: Кальци. 

- Цусны даралт ихсэх өвчин: Иод, кальци, магни.

- Гемоглобин бага: Төмөр, иод, зэс. 

- Таргалалт: Иод, кальци, цахиур, магни.

- Гарын хөл бадайрах: Иод, кальци, цайр   - Дархлаа сулрах: Иод, кальци, цахиур, магни, селен, хүхэр, фосфор. 

- Хаван: Иод. 

- Үе мөчний эмгэг: Цахиур, хүхэр, цайр.

- Хаг: Цахиур. 

- Зовхи татах: Магни. 

- Ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлнэ: Кали. 

- Хоолны дуршил алдагдах: Төмөр, магни, натри, фосфор, цайр. 

- Жин хасах: Иод, манган, фосфор.

- Амт алдах: Натри, цайр.

- Үнэр алдах: Цайр.

- Түрүү булчирхайн үрэвсэл: Магни, цайр.

- Хялгасан судасны нэвчимхий чанар: Иод, кали, цахиур.

- Хорт хавдар: Иод, кали, цахиур, натри, цайр. 

- Ревматизм: Кали, кальци, цахиур, цайр       - Зүрхний хэм алдагдах: Иод, кали, магни 

- Ядаргаа: Иод, кали, кальци, магни, фосфор. 

- Нойр булчирхайн үйл ажиллагаа буурах: Селен. 

- Таталт: Кали, кальци, магни.

- Тууралт: Марганец, зэс, натри, цайр.

- Тахикарди: Иод, кали, кальци, магни.

- Ой тогтоолт муудах: Иод, кали, натри, цайр. 

- Батга: Кали, цахиур. 

- Ядаргаа: Иод, кали, магни, зэс, натри, фосфор, хром, цайр. 

Хүний биеийн жингийн 2-3% нь эрдэс бодис байдаг. Ийм хэмжээний эрдэсийг бид хоол хүнс, уух шингэнээрээ дамжуулан биедээ хуримтлуулж байж  эд эрхтний бүх л үүрэг, үйл ажиллагаа хэвийн явагдаж, эрүүл байдаг. Хэрэв та анзаарсан бол бие махбод эрдэсийн дутагдалд маш мэдрэмтгий бөгөөд үүнээс үүдэн нүдэнд харагдахуйц өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Тухайлбал...

Үс, хумс хэврэгшиж, хугарч гэмтэх: Эдгээр шинж нь В амин дэм, кальци дутагдалтайг харуулж байдаг. Магадгүй танд эдгээр шинж байгаад, эрдэсээ нөхөлгүй энэ хэвээр үргэлжилбэл амархан ядарч сульдах, ясны сийрэгжилт зэрэг эрсдэлийг дагуулдаг гэдгийг анхаараарай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Хөлийн шөрмөс болон зовхи татах: Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж байдаг. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаагаар хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг бүр л батлагдаж байдаг.

Мөн Батга гарах, арьс хуурайших, булчин сулрах, сандрамтгай болох, арьсан дээр янз бүрийн жижиг ургацаг гарах, нөсөө үүсэх, ам цангах зэрэг нь кали дутагдсаны шинж байж болдог.

Сэтгэл түгших, мартамхай болох, биеийн дулаан буурах, үс унах, нойр муудах, шуугианд хэт мэдрэмтгий болох нь магни дутагдсанаас үүдэн бидэнд мэдрэгдэж болох шинжүүд юм.

Ил үүссэн шарх удаан эдгэх, үс салаалах, хумсанд цагаан толбо үүсэх: Энэ нь цинк   дутагдсаны шинж байж болдог. 

Хоолонд дургүй болох, яс янгинаж өвдөх, ядарч сульдах, мэдрэлийн өвчний шинж тэмдэг илрэх: Эдгээр нь мөн л Фосфор дутагдсаны шинж байх магадлалтай юм.   

Хумс хугарах, арьс цайх, өтгөн хатах, хэл хорсох, цус багадах: төмөр дутагдвал эдгээр шинжүүд мөн илэрч болдог.

Гэтэл аливаа амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй шим тэжээлээ авч оронд нь дотоодод нь илүүдсэн үлдэгдэл зүйлсээ гадагш гаргах байдлаар бодисын солилцоонд ордог байгалийн хуультай шүү дээ. Бодисын солилцоонд үдсэн шим бодис, аминдэм, эрдэс бодис, ус хамгийн чухал үүрэгтэй.

Эдгээрээс бидний энэ удаад онцолж байгаа, биед зохимжит хэмжээгээр байх ёстой эрдэс бодисыг жагсаавал   төмөр, кальци, магни, натри,иод, цайр,селен, зэс, фтор  зэрэг юм.                                                                                                                                                                                                                                                                                                                                        
тйимээс хоол хүнснийхээ эрдэсийг тооцоолж ямар бүтээгдэхүүнд аль эрдэс нь ямар хэмжээгээр агуулагддаг вэ гэдгийг анхаарч сурах нь бидний эрүүл мэндийн боловсролын дараагийн алхам юм.


Холбоотой мэдээ