68 настай эрэгтэй цусны хорт хавдар, ХДХВ-г ялжээ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2024-02-23 18:40:44

АНУ-ын 68 настай өвчтөн Пол Эдмондс гэгч цусны хорт хавдар, ХДХВ-ээс эдгэрсэн тухай тус улсын хорт хавдар судлалын “City of Hope” байгууллага мэдээлжээ.

Пол Эдмондс нь цусны хорт хавдар, ХДХВ-г ялсан хамгийн өндөр настай өвчтөн болж байна. Тэрбээр мөн гений ховор мутац бүхий үүдэл эс суулгуулж, аюулт өвчнийг эмчилж чадсан дэлхий дээрх тав дахь өвчтөн болжээ. Эл мутац нь вирусийн халдварт тэсвэртэй болгодог байна. Эдгээр таван өвчтөнөөс Эдмондс хамгийн удаан буюу 31 жилийн турш ХДХВ-ээр өвджээ. Эдмондст гений мутацтай үүдэл эсийг 2019 оны хоёрдугаар сард суулгасан байна. Тэрбээр гурван жилийн өмнөөс ХДХВ-ийн эсрэг ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэхээ больсон бөгөөд хоёр жилийн дараа түүнийг ХДХВ-ээс бүрэн эдгэрсэн гэж тооцоох аж.

Ийм гений ховор мутац бүхий донор хүн амын 1-2 хувьд байдаг байна.

Холбоотой мэдээ