Барон жанжин Нийслэл хүрээг чөлөөлсөн нь

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-02-24 23:13:40


1919 онд хэсэг монгол ноёд “Энэхүү автономит Монгол улс гэгч дэмий юм байна, монгол ноёдод цалин мөнгө сайн өгөхгүй юм байна, хойд хөрш цагаан хаант Орос улсад улаантны самуун гарч, улаан Орос Монголыг эзэлж болзошгүй болсон тул Хятадын Засгийн газарт хүсэлт гаргаж монголын автономит төрийг халах нь зүйтэй” хэмээн монгол төрөөсөө урвах шийдвэр гаргажээ. Тэр үед Богдын Засгийн газар хаант Оросоос авдаг байсан зээл мөнгө нь зогссон тул монгол ноёдын цалин мөнгө нь багассан бололтой юм. Энэ байдлыг нийслэл Хүрээнд сууж байсан хятадын төлөөлөгч Чэн-Ичадмаг ашиглаж монголын нөлөө бүхий ноёдыг талдаа татаж чаджээ.


Чэн И “64 зүйлт гэрээ”-г санаачилж монголын автономит төрийг унагах нарийн бодлого гаргажээ. Энэхүү “64 зүйлт” гэрээг зөвшөөрсөн урвагч монгол ноёдын хүсэлтээр 1919 оны 10 дугаар сард Сю Шүжаны удирдсан хятадын 5000 гамин цэрэг нийслэл Хүрээнд  монголын талын ямар ч эсэргүүцэлгүйгээрорж байрлав. Үүний араас 1919 оны эцэс гэхэд нэмж 10000 гамин цэрэг Хүрээндирж байрлажээ. Ингээд нийслэл Хүрээ 15 000 гамин цэргийн түрэмгийлэлд амархан өртөв. Сю жанжин нийслэл Хүрээнд ирээд монголын автономийг устгах гэрээ бичигт монголын эрх бүхий ноёдоор гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлж ,энэ гэрээнд гарын үсэг зуруулав.Дараа нь монголын автономит төрийгустгах ёслолыг Хүрээнд ихэд сүржин хийв. Дараа өдөр нь гамин цэрэг Богд хаант монгол төрийнцэргийн 10 000 шахам винтов буу, 1 сая 700 000 ширхэг сумыг хураан авч Хүрээнд суурьшиж байсан Богд хаант төрийн 5000 монгол цэргийг тараажээ. Энэ л хамгийн гутамшигт явдал байв. 

Хэрэв монголчууд хилийн цэргээ татан буулгаагүй бол, Богд хаант төрийн их буу, пулемёт, винтов буугаар зэвсэглэсэн 5000 туршлагатай цэргээрээ нийслэл Хүрээг хамгаалж байсан бол, хятадын гамин цэрэг, большевик оросын улаан цэргийг Монголд оруулах шалтаг гаргаагүй бол Монгол улс бүрэн бүтэн хэвээр үлдэх боложтой байлаа. Гэвч монголчууд энэ алтан боломжоо алдсан юм. 

Эдүгээ Монголын Үндэсний Архивт 1919 онд Хүрээнд  сууж байсан Хятад улсын Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монгол Улсын  удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэл хадгалагдан үлджээ. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасны хариуд монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг тусгасан байсанбөгөөд монголын 138 нөлөө бүхийноёдыннэр, цол хэргэм болон монголын ноёдод олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Нэрсийн жагсаалтад гадаад монголынДотоод яамны дэд сайд,Дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө олгоно... гэх мэтээр нийт 354 000 лан мөнгө монголын ноёдод олгохоор дурджээ. 

Энэ бол монгол төрөөсөө урвасан монгол ноёдын жигшүүрт явдал байлаа. Чингис хааны журмыг дагасан бол монгол төрөөсөө урвасан ноёдыг цаазаар авах ёстой байлаа. Гэвч Богд хаан арван хар нүглийг цээрлэдэг, энэрэнгүй сэтгэлтэй лам хувраг хүн байсан тул монгол төрөөсөө урвасан эдгээр монгол ноёдод ямар ч арга хэмжээ авсангүй, ямар ч ял тулгасангүй.

Удалгүй Хятад цэргүүд Богд хааныг гэрийн хорионд хийлээ. Манлай ван Дамдинсүрэн хятадын цэргийн хяналтад байдаг шоронд нас барав. Хятад цэргийн гэрийн хорионд орсон Богд хаан гадаадын олон орнуудад Монгол улсад хятадын гамин цэрэгтэй байлдахад тусламж зэвсэг хүссэн нууц захидал хүсэлт явуулав. Гэвч хэн ч тусалсангүй. Харин ганц хүн л тусалсан юм. Тэр бол Барон Унгерн байлаа. 

1920 оны 8-р сард Барон Унгерний удирдсан Азийн морин дивиз Оросын Читийн Даурияг орхиж Монгол руу хөдөллөө. Барон жанжин цэргээ дагуулан1920 оны 11-р сард монголын хилийг давж Сэцэн хан аймагт түр байрлав.

Барон жанжин цэргээ авч удалгүй монголын нийслэл Хүрээнд дөхөж очоод шууд хятадын цэргийн удирдлагад зэвсгээ хураалгаж бууж өгөхийг шаардав. Шаардлагыг нь хятадын цэргийн удирдлага няцаав. Барон жанжин өөрийн 800 цэргээ авч 1920 оны 11-р сарын 26-27- ны өдөр Нийслэл Хүрээ рүү эхний дайралтаа хийлээ. Гэвч хятадын цэргийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч Хүрээг эзэлж чадсангүй. Дараа нь 12- р сарын 2-4 ний өдрүүдэд нийслэл Хүрээг хоёр дахь удаагаа дахин довтлов. Гэвч хятадын тал олон мянган цэрэгтэй, олон арван пулемёттай, олон их буутай,зэвсэг ,хориглолт бэхлэлт сайн байсан тул Барон жанжиних хохирол үзэж цэргээ ухраалаа. Барон жанжны цэргүүдийн гуравны нэг нь энэхүү байлдаанд амь үрэгдэж, арван офицер тутмын хоёр нь амь насаа алдаж, өвлийн хүйтэнд хүнсний нөөц гурил, будаа, махаа дуусчээ. Байлдааны сум дуусч, цэргүүдийн зориг мохох тийшээ болж байв.

Барон жанжин цэргээ Сэцэн хан аймгийн Хэрлэн голын орчим татаж буудаллав.Энд монголын ноёд Барон жанжныгдэмжиж сэтгэл санааны болон материалын тусламж үзүүлж монгол цэрэг дайчилж туслав.Сэцэн хан аймгийн ноёд, ард иргэд Барон жанжинд өвлийн хүйтнийг давахад нь зориулж 600 гаруй майхан олгож, хоол хүнсээр туслав.Удалгүй Барон жанжин Бээжингээс монголын нийслэл Хүрээ дэх хятад цэрэгт тусламж үзүүлэхээр ирж явсан хятадын гамин цэргийн цувааг дайран эзэлж, олон буусум, зэвсэг олзлов. 

Монголын тэргүүн зэргийн тайж ноён Гомбожавын Лувсанцэвээн, мээрэн Дугаржав,Тогтох тайж, буриад Жамбалон нар200 гаруй монгол цэрэг дайчилж Барон жанжинд цэргээр туслав. Түшээт хан аймгийн Дархан чин ван Лувсанцэвээн нь 1920 оны өвөл Барон жанжинтай уулзаж хятад цэргүүдтэй хэрхэн байлдаж, нийслэл Хүрээг хэрхэн чөлөөлөх талаар тохиролцжээ. Гавьяа байгуулсан Лувсанцэвээнд Богд хаан чин ван цол олгож, Сангийн сайдаар томилж байсан юм. Хожим нь улаантнууд монгол төрийн зүтгэлтэн Лувсанцэвээн чин ванг 1922 онд “Бодоогийн хэрэг” гэдэг зохиомол хэргээр баривчилж буудан хөнөөжээ. 

Барон жанжин “Хүрээ – Бээжин”-г холбосон хятадын цэргийн телефон утсан холбоог тасалж, хятадын цэргийг ямар ч холбоогүй болгов. Монголын нийслэл Өргөө хотыг гурав дахь удаагаа довтлох үед Барон жанжин 1250 морьт цэрэгтэй байв. Хүрээг эзлээд байсан хятадын арми пулемёт, их буугаар сайтар зэвсэглэсэн 12 000 цэрэг, сайн дурын 3000 цэрэг, нийт 15 000 орчим цэрэгтэй байлаа. Хятадын армийг хятадын түшмэл Чен И, генерал Го Сунлин нар удирдаж байв. 

Барон жанжин Хүрээг эзлэх төлөвлөгөөг нягт нарийн боловсруулж хэзээ хэдэн цагт довтлохыг зурхайч ламаас асууж дайснаа дарах тарний номыг лам нараар уншуулж довтолсон байдаг. Барон жанжин Богд уулан дээр харуулын цэргээ тавьж хятадын цэргийн хөдөлгөөн бүрийг ажиглаж улмаар Богд ууланд нэг зуут цэргээ байрлуулав.

Барон жанжны явуулсан буриад Тубанов, барга Лувсан, түвд Саж ламын удирдсан 200 гаруй хүнтэй тусгай цэргийн анги Богд хааныг хятад цэргийн хамар дороос чөлөөлж авсан нь хятад цэргийн зүрхийг үхүүлсэн явдал болов. Хүрээг довтлохын өмнөх шөнө Барон жанжин Чингис хааны цэргийн тактикийг ашиглаж Богд уулан дээр 1 цэрэг 3 түүдэг гал асаахыг тушаав. Богд уулан дээр тэр шөнө үй түмэн түүдэг гал ассаныг харсан хятад цэргийн зориг улам мохов. Барон жанжны цэргүүд 1921 оны 2-р сарын 2 -ны өдөр Хүрээний зүүн талд байдаг Маймачин хотхоныг дайрч хятадын цэргийн генерал Го Сүнлин зугтаалаа. Зурхайч монгол лам 2-р сарын 3-ны өдөрбайлдаж болохгүй гэсэн тул Барон жанжин цэргээ амрааж,2-р сарын 4-ний өдөр дахин Хүрээг хүчтэй довтолж, хятад цэргийн хуаранг эзэлж дараа нь ширүүн тулаан өрнүүлжӨргөө хотыг хятадын цэргээс бүрэн чөлөөллөө. Хятадын гамин цэрэг зугтахдаа Хүрээнд15 их буу,олон пулемёт, 4000 гаруй винтов буу, олон арван мянган сум, хүнс,хувцас, хятад цэргийн мөнгөн санд9.0 сая ам.доллартай тэнцэххэмжээний мөнгө орхисон байсныг олзлов. 

Барон жанжнаас зугтаасан гамин цэргийн нэг хэсэг хойд зүгт Хиагт руу явж Орос улсаар дамжиннутаг буцахаар явж, нөгөө нь өмнө зүгт явж Чойр орчим бүгжээ.1921 оны 3-р сарын 11-13 ны өдрүүдэд Барон жанжин өмнө зүгт Чойрт байрласан гамин цэргийн ангийг бут цохиж , мөн Туул голын орчим “Талын усан хад” хэмээх газарт байсан хэдэн мянган гамин цэргийг хиар цохив. Ийнхүү Барон жанжин 1921 оны 4-р сарын 4 гэхэд Монгол улсыг хятадын гамин цэргээс бүрэн чөлөөлжээ.Барон жанжны энэхүү үлэмж их гавьяа бол монголын ард түмний хувьд үнэлж баршгүй агуу гавьяа юм. Барон жанжин Богд хааныг ихэд хүндэлдэг байсан бөгөөд Богд хааны зарлигийг ёсчлон биелүүлдэг байжээ. Барон жанжин монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс огт оролцдоггүй байв. 

Барон жанжин монголын нийслэл Өргөө хотод байсандөрөвхөн сарын хугацаанд их зүйл хийсэн байдаг. Барон жанжин нийслэл Өргөө хотод цэргийн сургууль нээж, үндэсний банк, эрүүл мэндийн байгууллагын ажиллагааг сайжруулж, засаг захиргааны нэгж, үйлдвэр, холбоо, ХАА, худалдаа арилжааг сэргээж, үйлдвэрлэлийг хөгжүүлэв.

1921 оны 2-р сарын 22-ны өдөр Богд хааныг Монгол улсын хаан ширээнд эргүүлэн залах ёслол Өргөө хотод ёслол төгөлдөр боллоо. Монголын хаан ширээнд дахин заларсан Богд хаан монголын шинэ Засгийн газрыг байгуулав. Энэ бол шашин,төрийг хослуулсан жинхэнэ монгол төр байлаа. 

Монгол улсын Дотоод Явдлын яамны сайдаар Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад хэргийн сайдаар шанзав Дашзэвэг, Цэргийн сайдаар Бишрэлт ван Доржцэрэн, Сангийн сайдаар Лувсанцэвээн, Шүүх яамны сайдаар Чимиддорж, Богд хаант Монгол улсынцэргийн удирдагчаар Хатанбаатар Магсаржавыг томилов. Унгерн азийн морьт дивизийн захирагч хэвээр үлдэв.Г.Семёнов Барон Унгернддэслэгч генерал цол олгожээ. Богд хаан Барон жанжинд үе улиран Ханы зэргэ, Дархан хошой чин вангийн хэргэм, Ногоон жууз, Улбар шар хүрэм, Шар жолоо, Гурван нүдэт тогосын отго, “Улсыг мандуулагч их баатар жанжин” цолоор шагнав.

Гэвч Богд хаант Монгол УлсынЗасгийн газар Барон Унгерний цэрэг хятадын гамин цэргээсМонголыг бүрэн чөлөөлсөн хэмээн тайвширч, харин умардаас ирэх оросын улаан большевикуудын аюулыг сэрэмжилж чадаагүй юм. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр дахин сэргэсэн Богд хаант монгол төрийг улаантнууд нийслэл Хүрээг эзэлж авсаны дараа буюу 1921 оны 7-р сарын 6-ны өдөр халж устгажээ. 

Барон жанжин Богд хаант монгол төрийн төлөө хамт тулалдаж явсан монголын урвагч ноён Сундуй гүний балгаар улаан оросуудад баригдаж 1921 оны 9-р сарын 15-ны өдөр Новониколаевск хотод36 насандаа цаазлуулжээ. Азийн морин дивизийн захирагч, дэслэгч генерал Барон фон Унгерн-Штернберг цаазлуулахынхаа өмнөхөн: "Би амин хувиа бодоод Цагаан гвардын бусад нөхдийн хамт Харбин хот руу гарч болох л байсан.Тэгвэл монголчууд маань хятадын боол болох байлаа. Би Чингис хааны агуу их гүрнийг монголчуудтайгаа хамт дахин сэргээн байгуулахыг хүссэн юм. Гэвчновшийн урвагчид намайг худалдсан байсныг хожим нь мэдсэн. Би монголчуудыгаа хүнд бэрх үед нь орхиод Харбин явах нь дээрхэмээн хэзээ ч бодож байгаагүй. Би агуу Чингисийн удам монголчууддаа үнэнч хэвээр үлдээд цаазлуулан үхэхэд гомдох зүйл огтхон ч байхгүй" хэмээн хэлжээ.

1921 онд Монголд чухам юу болсон бэ?гэдгийгБарон жанжны армид алба хааж,Богд хаант монгол төрийн төлөө тулалдаж явсанхаант Оросын өндөр боловсролтой,мэдлэг туршлагатайофицерууд,ялангуяа польш офицер Ф.Оссендовский, Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа М.Торновский, подпоручик Н.Князев болон Өвөр Байгалын казакийн атаман, дэслэгч генералГригорий Семёновнарын бичсэн баримтат дурдатгалын номуудад тодорхой,дүн шинжилгээтэй, үнэн зөв, баримттай өгүүлсэн байдаг юм. Тэд 1921 онд дахин сэргээж байгуулсан монголын Богд хаант төрийн сайдууд,цэргийн жанжин нар хэрхэн улаан Оросын талд урваж орсон тухай бүр нарийн зүйлийг өгүүлсэн байдаг юм. 

Зохиолч, сэтгүүлч Д.Сүхбаатар /2024.02.22/ baabar.mn

Холбоотой мэдээ