Альберт Эйнштейний амьдралын дүрэм
Сонин ХачинБүх цаг үеийн агуу физикчдийн нэг Альберт Эйнштейн 1879 оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 14-нд Ульмд төрсөн юм. Тэрээр гэрээслэлээ бичээд найз нартаа “Энэ дэлхийд төрсөн үүргээ би биелүүлсэн” гэж хэлсэн байдаг. Агуу эрдэмтэн 77 настай байлаа. Гэрээслэлдээ сүржин оршуулах ёслол хийхийг хориглосон тул дотнын 12 найз нь оролцож, чандрыг нь салхинд хийсгэсэн байна.
Ингээд алдарт эрдэмтний амьдралын дүрмийг танилцуулья.
“Сайхан бүсгүйтэй хамт суухад нэг цаг ганц минут мэт л санагдана. Харин халуун хайруулын таваг дээр суувал минут ч цаг мэт санагддаг”
“Миний араг ясанд хүмүүс битгий мөргөөсэй гэсэндээ би чандарлуулахыг хүссэн”
“Дайн дажингүй энх тайвны төлөө тэмцэгч анхны хүмүүс нь цэргийн алба хаахаас татгалзсан залуус юм”
“Нэр хүндийг үзэн яддаг үзлийн минь төлөө шийтгэх гэж хувь заяа намайг алдартан болгожээ”
“Цөмийн зэвсгээс илүү аюултай зүйл бол хүний зүрх сэтгэл зэрлэгшин, догшрох явдал”
“Хүн мэдлэггүй байх нь маш аюултай. Хэт мэдлэгтэй байх нь ч өөрцгүй”
“Агуу хувь хүмүүс сайхан ярьдагтаа биш өөрийн хөдөлмөр, зүтгэлээр агуу болсон юм”
“Хямрал, хүндрэл болгоны ард боломж нуугдаж байдаг”
“Хүн төрөлхтөнд итгэх итгэлээ хэзээ ч алдаж болохгүй. Учир нь бид өөрсдөө хүмүүс”
“Байгаль дэлхийг сайн ажигла. Ухаан чинь тэлж, илүү ойлгодог болно”
“Шашин, урлаг, шинжлэх ухаан бол нэг модны мөчирнүүд юм”
“Ялахын тулд юуны өмнө тоглох ёстой”
“Алдар нэр өсөх тусам би мунхаг болсоор. Хүн төрөлхтөн бүгд ижил”
“Дэлхий дээр аз жаргалгүй хүүхдүүд байгаа цагт агуу амжилт, ололтын тухай ярьж болохгүй”
“Үндэсний үзэл бол хүүхдийн өвчин. Энэ бол хүн төрөлхтний улаан бурхан өвчин юм”
“Дэлхийн гуравдугаар дайнд ямар зэвсгээр байлдахыг би мэдэхгүй. Харин дэлхийн дөрөвдүгээр дайнд чулуугаар байлдана гэдгийг мэдэж байна”
“Цөмийн физикийг энх тайвны төлөө ашиглаж чадвал диваажингийн хаалгыг нээлээ гэсэн үг”
“Энэ дэлхийд төрнө гэдэг л аз жаргал юм”
“Итгэл байхад бүх юм боломжтой болдог”
“Ухаантай хүмүүс асуудлыг шийдэхийг оролддог. Харин цэцэн хүн асуудал гаргахгүй байхыг хичээдэг”
“Хүмүүсийг сургах хамгийн сайн арга бол үлгэр жишээ үзүүлэх”
“Би онцгой ухаантай хүн биш. Сониуч, шургуу, тэвчээртэй, өөрийгөө шүүмжилдэг зан минь намайг нээлт хийхэд хүргэсэн”
“Шинэ юм хийж үзээгүй хүн л алдаа гаргадаггүй”
“Би галзуу юм уу, бусад хүн солиотой юм уу гэдэг асуултад хариулт олж чаддаггүй”
“Логик мэдлэг таныг А-гаас Я-д хүргэнэ. Харин төсөөлөл, уран сэтгэмж дуртай газарт чинь аваачина”
“Өчигдрөөс суралцаж, өнөөдрөөр амьдарч, маргаашд найд. Гол нь сониуч зангаа бүү гээ, асуулт тавихаас бүү эмээ”
“Шинэ юм сурахаа больсон тэр өдрөөс чи үхэж эхлэдэг”
“Энэ дэлхийд мөнх хоёр зүйл бий. Дэлхий ертөнц, хүний мулгуу зан. Гэхдээ дэлхий сөнөхгүй гэдэгт би итгэлгүй байна”
“Тэнэг хүнд л дэг журам хэрэгтэй. Харин суутнууд эмх замбараагүйг захирдаг юм”
“Хэрэв та 6 настай хүүхдэд юм тайлбарлаад ойлгуулж чадахгүй байгаа бол өөрөө мэдэхгүй байна гэсэн үг”
“Аливаа сургуулийн зорилго нь хүн хүмүүжүүлэх болохоос мэргэжилтэн бэлтгэх биш юм”
“Ухамсар, соёлгүй хүмүүс бяр хүчинд татагддаг”
“Нийгэмд өөрийгөө зориулж байж хүн амьдралын зорилготой болдог”
“Сурахад саад болж байгаа ганц зүйл минь миний эзэмшсэн боловсрол”
“Хүн өөрийгөө давж чадсан тэр үеэс жинхэнэ амьдарч эхлэдэг”
“Хэрэв надад гурван цагийн дараа үхнэ гэж хэлбэл би энэ гурван цагийг яаж үр бүтээлтэй ашиглах вэ гэж бодно”
“Харьцангуйн онолыг математикчид эзэмшиж эхлэснээс хойш би өөрөө тэр онолоо ойлгохгүй болсон”
“Сургуульд заалгасан зүйлээ бүгдийг нь мартаад толгойд үлдсэн зүйлийг боловсрол гэнэ”
“Бид маш их зүйлийг мэддэг ч тун бага юм ойлгодог”
“Би хоёр дэлхийн дайн, хоёр эхнэр, нэг Гитлерийг даваад гарсан хүн”
“Амьдрал яг унадаг дугуй шиг. Тэнцвэрээ олохын тулд чи хөдлөх ёстой”
“Эрүүл ухаан бидэнд дэлхий хавтгай гэж хэлээд байна”
“Би үхлийг эрт орой хэзээ нэгэн цагт өгөх ёстой өр гэж боддог”
“Хөдөлмөрийнхөө үр дүнг тэр дор нь харах хүсэлтэй бол та гуталчин бол”
“Би шавь нартаа юу ч заадаггүй. Өөрсдөө сурах боломжийг нь бүрдүүлж өгдөг”
“Хонин сүргийн сайн гишүүн байхын тулд юуны өмнө өөрөө хонь байх хэрэгтэй”
“Хэрэв хүүхдээ ухаантай хүн болгоё гэж байгаа бол үлгэр уншиж өг. Улам ухаантай болгох гэвэл улам их үлгэр унш”
“Би маш их шүтлэгтэй, бурхангүй үзэлтэн. Энэ нь өөрөө шинэ шашин юм”
“Хэрэв дахин төрөх юм бол би сантехник болмоор байна”