“Спэйс Икс” компани лазер холбооны технологио худалдаж эхэлжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2024-03-21 23:56:20

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 20 /Reuters/. Америкийн “Спэйс Икс” компани сансар огторгуйн орон зайд хиймэл дагуулуудын хооронд хурдан холбоо тогтооход ашигладаг лазерын туяаны төхөөрөмжөө бусад компаниудад худалдаж эхэлжээ.


Энэ тухай тус компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл Вашингтонд болсон хурлын үеэр мэдэгдсэн байна. 


Дэлхийн нам тойрог замд “Спэйс Икс”-ийн мянга мянган “Старлинк” хиймэл дагуулууд өөр хоорондоо гэрлийн хурдаар өгөгдөл дамжуулахад лазерын туяаг ашиглаж байгаа бөгөөд лазер холбооны энэхүү технологи нь цөөн тооны суурь станцуудын тусламжтайгаар дэлхий даяараа интернэтэд холбогдох боломжийг олгодог.


Тус компани орлогын эх үүсвэрүүдээ төрөлжүүлэн олшруулах, хөрөнгө их шаарддаг томоохон төслүүдийг санхүүжүүлэхийн тулд шинэ технологио зарахаар шийджээ. Мөн одоогийн "Фалкон 9" пуужингаас нь илүү хямд өртөгтэй боловч илүү их хүчин чадалтай дараагийн үеийн "Старшип" пуужингаа улам боловсронгуй болгон туршиж байгаа юм.


Холбоотой мэдээ