Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
НийгэмШивээс хийлгэх нь цусны хорт хавдрын нэг төрөл болох лимфома үүсэх эрсдлийг 20 орчим хувиар нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Лимфома нь цусны цагаан эсийн нэг болох лимфоцитууд хорт хавдар болж хувирдаг хавдар юм.
Шведийн Лундын их сургуулийн судалгааны баг саяхан 20-60 насны 11.905 хүний шивээс болон лимфома үүсэх хоорондын хамаарлыг судалсан судалгааны үр дүнг нийтэлжээ.
Судалгааны үр дүнгээс харахад шивээстэй хүмүүсийг шивээсгүй хүмүүстэй харьцуулахад лимфомагаар өвчлөх эрсдэл 21 хувиар илүү байдаг талаар судалгааны багийнхан онцолсон байна.
Учир нь шивээсний бэхийг арьсанд хүргэхэд тухайн хүний бие гадны бодис гэдгийг таньснаар дархлааны системийг идэвхжүүлдэг аж.
Судалгааны багийнхан шивээсний бэхний ихэнх хэсэг нь арьснаас тунгалагийн зангилаа руу шилжиж, улмаар тэндээ хуримтлагдсанаар хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Түүнчлэн шивээс нь том жижиг хэмжээнээс үл хамааран биед үрэвсэл үүсгэдэг гэдгийг цохон тэмдэглэв.
Судалгааны багийн гишүүн, доктор Криснелл Нилсен “Хүмүүс шивээсээр дамжуулан өөрсдийн онцлогийг илэрхийлэхийг хүсдэг хэвээр байна. Гэвч шивээс хийлгэж байх үеийн болон хийлгэсний дараах аюулгүй байдлыг хангах нь нийгэмд маш чухал зүйл болоод байна” хэмээн анхааруулжээ.
Тэрээр эцэст нь шивээстэй холбоотой байж болзошгүй ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тэр даруй эмчид хандах хэрэгтэйг сануулав.
Эх сурвалж: Maeil