Сэтгүүлч Эмүжин: Хүүе, худалч ааа...Худал ба буруу нам болжээ.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-06-11 07:49:21

Хүүе, худалч ааа...Худал ба буруу нам болжээ.


Хүүе, мөнгөгүй сонгууль хийнэ гээд бөөн мөнгө үнэртүүлчихсэн зогсож байна, энэ хүн. За асууя, 

-Толгойдоо зангидсан туузаа нийт хэдэн хүнд, хэдэн төгрөгөөр авсан бэээ?

-Туузан дээрээ үг бичүүлэхэд хэдийг зарсан бэ?

-Хүн тус бүрт ижил өнгийн хүрэм хэдээр захиалж хийлгэв ээ? Энгэр дээр нь намынхаа нэрийг хэдэн цаасаар хатгуулав ааа?

-Энэ арга хэмжээгээ эхлүүлэхээр төлөвлөж уулзан ярилцахдаа танай намынхан ядаж аяга кофе уусан байлгүй дээ, хэн мөнгийг нь төлөв өө? Гудамжинд кофенууд хөглөрч байна уу?

-Нээлтэндээ ирэхдээ таксидсан уу, хувийн машинаараа ирсэн үү, бензиний мөнгөө хэн гаргав ааа?

-Танай нам албан байрандаа сард хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэээ, компьютер притерийг чинь хэн авч өгөв өө, бас үнэгүй, мөнгөгүй юм ууу?

-Өмнөөс чинь хараад, яг энэ үйл ажиллагааг сурвалжлаад, бичээд зогсож байгаа том том камертай сэтгүүлчдийн урсгаж байгаа хөлс, мэдээ бичиж, эвлүүлэг хийж, цацаж байгаа зардал хаанаас гарсан бээээ? 

-Ард түмний хандив, Бурхан халдунаас хүрэм туузаар бороо орсон л гэж битгий хэлээрэй. Хандив ч гэсэн мөнгө за. Тэгж яривал Бурхан халдуныг ч бас мөнгө зарлагадаж тахидаг юм аа. Отгонбаатар худлаа ярихаа боль, худлаа шоудахаа ч боль. Худал ба буруу нам гэж намын нэрээ албан ёсоор солих хэрэгтэй! Битгий ард түмнийг харсаар байтал доромжлоод бай. Зардал, орлогоо ч тооцож мэдэхгүй "Мөнгөгүй сонгууль хийнэ" гээд донгосоод зогсож байгаа, эдийн засаг байтугай эдийн саван ойлгохгүй энэ мэтийн шоучнаас л хол байгаарай даа, хэний шидсэн чулуу, татсан шидмэс болоод яваа юм бол дооо, хөөрхий?


Холбоотой мэдээ