Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-07-20 02:32:53

Зигмунд Фрейд гэх хүний нэрийг сонссон хүн олон биз. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач, секс судлаач ч гэж бас ярьдаг. Зигмунд Фрейд буюу Сигизмунд Шломо Фрейд 1856 оны тавдугаар сарын 6-нд тухайн үеийн Австрийн эзэнт улсад харъяалагдаж байсан Фрейберг хотноо төрсөн. Тухайн үедээ ердөө 4000 гаруй оршин суугчтай жижигхэн энэ хот одоо Чехийн газар нутагт харъяалагддаг.

Зигмунд Фрейдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд нь орчин цагийн сэтгэл судлал, анагаах ухаан, нийгэм судлал, антрополог, уран зохиол, урлагт ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үнэлдэг. Хүний тархи хэрхэн сэтгэдэг тухай түүний тайлбар, зүүдний тайлал, чөлөөтэй сэтгэх нь эмчилгээний арга зүй мөн зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг нь тухайн үеийн эрдэмтэд ихэд шүүмжлэн хүлээн авч, Зигмунд Фрейдийг хүний сэтгэл зүйгээр тоглогч, залилан мэхлэгч мэтээр ярьдаг байжээ.

83 насандаа таалал төгссөн Зигмунд амьдралынхаа туршид маш их бүтээл туурвисан. Түүний бүтээлийг цуглуулан 24 боть болгон хэвлэсэн байдаг.

Зигмунда Фрейдийн тайлбал, эшлэлүүд одоо ч сонирхол татсаар байгаа. Түүний дараах эшлэлүүдийг уншаад та өөрийгөө, бас ойр тойрныхоо хэн нэгийг олж харах болно.

  • Хүн гаднаасаа хэчнээн төгс харагдана, тэр чинээгээр дотроо тийм хэмжээний чөтгөрийг агуулна,

  • Бид найз нөхдөө санамсаргүй сонгодоггүй, бидний далд ухамсарт оршин байгаа хэн нэгнийг сонгодог,

  • Хүчээр дарсан сэтгэл хөдлөл хаа нэг тийш алга болдоггүй. Зөвхөн тэр сэтгэл хөдлөлийг хүчээр амыг нь барьж байгаа хэрэг. Нуугдсан сэтгэл хөдлөл биднийг дотроос удирдаж, нөлөөлсөөр байдаг,

  • Дэлхий ертөнцийг анх бий болгох үед хүнийг аз жаргалтай байлгана гэсэн зорилго байгаагүй,

  • Бид дэлхийд ганцаараа ирж, ганцаараа буцдаг,

  • Олон бүсгүйг хайрладаг нэгнийг эмэгтэйчүүд таньдаг, харин ганц эмэгтэйг хайрладаг нэгнийг хайр таньдаг,

  • Чи эрч хүч, итгэлтэй байдлыг гаднаас хайгаад хэрэггүй, зөвхөн дотроосоо л хай. Тэд тэнд үргэлж байсан, байх ч болно,

  • Ихэнх хүн үнэн хэрэгтээ эрх чөлөөг хүсдэггүй, яагаад гэвэл эрх чөлөө тэдэнд хариуцлагыг давхар ногдуулдаг, харин ихэнх хүн хариуцлагаас айдаг,

  • Завгүй хүн дээр завтай, ажилгүй зочид бараг ирдэггүй, буцалж байгаа усан дээгүүр ялаа нисдэггүйтэй адил,

  • Дундад зууны үед намайг гал дээр шатаах байсан биз, одоо харин зөвхөн миний номыг шатааж байна,

  • Зарим үед тамхи гэдэг зүгээр л тамхи байдаг,

  • Хайр дурлал, ажил хоёр бол хүний амьдралын хоёр туйл юм,

  • Атаархал бол сүйтгэгч хүчтэй,

  • Хүн алдаанаас ангид байж чадахгүй, гэхдээ нь энэ бидэнд бусдыг дооглон инээх боломжийг олгодог,

  • Өвчин тусах, өвчнөө үл тоох шиг үнэ цэнэтэй тусах зүйл үгүй, бас тэнэглэл

  • Хүмүүс хэзээ ч үнэнийг мэдэхийн төлөө улайрдаггүй, тэд төөрөгдлийг шаардаж байдаг, харин бид төөрөгдлөөс ангид амьдарч чадахгүй,

  • Огт сексгүй амьдрахыг бэлгийн гажиг гэж хэлж болно, бусад нь зөвхөн сонирхлын асуудал юм,

  • Уурласан нэгэн рүүгээ чулуу шидэлгүй хараал урсгасан хүн шинэ соёл иргэншлийг үндэслэгч байсан,

  • Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх явдал,

  • Хүн болгонд бусдад хэлэх битгий хэл, өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хүсэл байдаг,

  • Хэзээ ч хүрч чадахгүй, авч чадахгүй зүйлээ дээдлэн үнэлж, хүсэх нь хүний мөн чанар,

  • Чи өөрийгөө харьцуулж чадах ганц хүн нь өнгөрсөн цаг хугацааны чи, харин ямар хүн баймаар байгаа чинь одоо байгаа чи,

  • Хүн хэзээ ч юунаас ч татгалздаггүй, зүгээр ч нэг таашаалаа нөгөөгөөр сольж байдаг,

  • Таны хувь хүний цар хэмжээ таныг тайван байдлаас гаргаж чадах асуудлын цар хэмжээнээс хамаарна.

Холбоотой мэдээ