Сонгуулиас болж Америкчууд нойргүйдэж байна гэв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-11-02 21:42:04

Америкчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нойрны асуудалтай тулгарч эхэлжээ.

Энэ тухай HealthDay нийтлэлд дурдсан байна. АНУ-ын Үндэсний нойрны сангаас явуулсан судалгаанд Америкийн 1364 насанд хүрсэн хүн хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдагсдын 17 хувь нь нойрны чанар муудаж, үргэлжлэх хугацаа нь буурсан гэж гомдолложээ. 

Ардчилсан болон Бүгд найрамдах намын дэмжигчид ижил төстэй асуудалтай тулгарсан гэж тэмдэглэжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болно. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч Камала Харрис юм. 

Өмнө нь АНУ-д явуулсан эцсийн санал асуулгын дүнгээс харахад тэд ялах боломж тэнцүү байна. NBC агентлагийн мэдээлснээр нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 49 хувь нь дэмжсэн байна.


Холбоотой мэдээ