"Одоо энэ бол Путин Трамп хоёрын ертөнц"
Дэлхий
"Одоо энэ бол Путин Трамп хоёрын ертөнц"
АНУ Украйн болон Европын аюулгүй байдлыг хангах хүсэлгүй болсон гэж бичжээ.
Д.Трамп В.Путин рүү утасдаж,1.30 минут үргэлжилсэн хоёр ерөнхийлөгчийн яриа маш эерэг уур амьсгал дор болсон бөгөөд,
Д.Трамп хэлэхдээ,
Манай хоёр улс дэлхийн хоёрдугаар дайнд мөр зэрэгцэн амжилттай ялалт байгуулсан түүхэн барилдлагаатай улс гэж хэлжээ.
Өчигдөр хар тамхины хэргээр 14 жилийн ял авсан АНУ-ын иргэнийг суллалсанд В.Путинд талархажээ.
Тэр хүний 90 гарсан ээж Д.Трампад,
Та ерөнхийлөгч болвол миний хүүг суллаж өгөөрэй гэж гуйсан байжээ.
Д.Трамп настай ээжийнх нь хүслийг биелүүлсэн юм байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ,
Бидний харьцаа хэвийн болно гэдэгт итгэж байна гээд харилцан бие биенээ урьжээ.
Украйны дайныг хурдан төгсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Д.Трампын итгэмжлэгдсэн 4 өндөр албан тушаалтан уг хэлэлцээрийг явуулах болсныг хэлээд, амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Д.Трамп энэ тухай Зеленскийд дуулгана гэжээ.
Тэд Ойрхи Дорнодын байдал, хиймэл оюун ухаан, ам долларын талаар мөн ярилцсан байна.
Германы Гадаад хэргийн сайд Беарбок, Францын Батлан хамгааалахын сайд, Испанийн өндөр албан тушаалтан зэрэг хүмүүс Зеленскийн оролцоогүйгээр хэлэлцээр хийх нь хүчингүй гэжээ.
Яг үнэндээ тэдний дуу хоолойг хэн ч тоохгүй болсон.
Доналд Трамп, Владимир Путин нар Саудын Арабт уулзахаар тохиролцжээ. Хоёр улсын Ерөнхийлөгч утсаар ярьж, Украйны дайныг эцэс болгохын тулд энхийн хэлэлцээг нэн даруй эхлүүлэх талаар санал нэгдсэн гэж Трамп мэдэгдлээ.
Оросын түрэмгийллийг зогсоохыг эрмэлзэж буйгаа Трамп мэдэгдэхийн сацуу Путинтэй Саудын Арабт уулзана гэж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй утсаар харилцсан нь Украйны дайн эхэлснээс хойш тус хоёр улсын Ерөнхийлөгч шууд харилцсан анхны тохиолдол боллоо.