Д.Трамп хэлэхдээ, Та нар Америкийг дахин аугаа болгоё гэвэл бидэнтэй хамтар.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2025-03-05 10:38:54

Д.Трампыг үг хэлэх үед АНУ-ын Ардчилсан намыхан босохгүй,алга ташихгүй,үл хүндэтгэв. 

Мөн Доналд Трамп Конгресст үг хэлж байх үеэр Техас мужаас сонгогдсон Ардчилсан намын хууль тогтоогч Аль Грийн суудлаасаа босч хашгиран эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Улмаар түүнийг зүй бус аашилсан гэсэн үндэслэлээр Конгрессын танхимаас гаргасан байна. 

Африк-америк гаралтай Аль Грийн нь ахмад хууль тогтоогч бөгөөд 2005 оноос хойш Конгрессийн гишүүнээр ажиллаж байгаа юм байна.

Д.Трамп хэлэхдээ:

Та нар Америкийг дахин аугаа болгоё гэвэл бидэнтэй хамтар.

Та нарын үед Америк жижиг болсон.

Би хилээ хааж, олон арван мянган эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг цэвэрлэж байна.

Ногоон дэлхий, уур амьсгалын өөрчлөлтөөс гарч, цахилгаан машиныг хориглож аж үйлдвэрээ аврах алхамыг хийлээ. 

 ДЭМБ, НҮБ нь авилгалд идэгдсэн байгууллагууд юм.

Би АНУ-ыг дахин том болгоход саад болж буй бүх зүйлийг зайлуулж байна.

Та нарын үед  энэ бүхэн биелэгдээгүйгээр барахгүй улам дордсон.

Би үг хэлэх эрх чөлөөг Америкт буцааж авчирлаа.

Сургуулийн орчинд эрэгтэй эмэгтэй хүүхэд гэж ойлгодог хүүхдүүдийг хавчиж шүүмжлэх ёсгүй.

Америкт эрэгтэй эмэгтэй хоёр хүйс байдаг.

Америкийн үндсэн хэл Англи хэл.

Америкт Англиар ярих ёстой.

Эрэгтэй тамирчин эмэгтэй тамирчдын багт орох ёсгүй.

3 жилийн өмнө эмэгтэй тамирчин руу эрэгтэй тамирчин маш хүчтэй бөмбөг шидсэнээр тэр охин хэзээ ч буцаж тоглож чадахааргүй гэмтсэн.

Усан сэлэлтийн тэмцээн бокс адилхан.

Энэ бол эмэгтэй хүнийг аймшигтай доош хийж буй явдал юм.

Энэ бол манай улсын ирээдүйд асар хор нөлөөтэй.

Эрүүл ухаантай хэн ч ийм нийгэм рүү буцаж очихгүй.

Бид эдийн засгийн асар их хямралтай,инфляци өссөн, сүүлийн 48 жил тохиолдоогүй, олон олон сая Америкчуудыг туйлдуулсан улсыг хүлээж авсан.

Би АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд энэ байдлыг засахын тулд өдөр бүр тэмцэж байна.

Инфляцийг буулгахын тулд бидний татварын мөнгө хаашаа алга болж буйг хянах үүргийг би Элон Маск-д өгсөн.

Үүний үр дүнд гадаад дотоодын байгууллагуудад олон зуун сая ам доллар хувиарлаж байсныг илчилсэн.

Ямар ч үр дүнгүй хачирхалтай зүйлд зарцуулсан тохиолдлууд ихэнх нь байсан. 

Бид одоогоор олон арван тэрбум доллар хэмнээд байна.Энэ бол зөвхөн эхлэл юм.

Бид санхүүгийн хулгай, нийгмийн даатгал, тэтгэврийн сан, олон зүйлээс хулгай илрүүлсэн.

Тэтгэврийн сангаас 109-149 насны сая сая  хүмүүст мөнгө хувиарлаж байсныг илрүүлсэн.

Та 140 нас насалсан хүн гэж сонссон уу?

Тэр их мөнгийг хүлээн авагчид нь хэн бэ?

Хэн байж болох вэ?

1000 гаруй хүн 260 гаруй настай байсан.

Бид хэн энэ их мөнгийг хүлээж авсныг удахгүй мэдэх болно.

Бид инфляцтай тэмцэж, иргэдийн татвар, байрны зээлийн хүүг бууруулах болно.

Бүгд Найрамдах намыхан нижгэнтэл алга ташив.

Бид 5 сая ам долларын алтан карт гаргана.

Ардчилсан намын манай улсыг сүйрүүлэхийн тулд олон зуун мянган эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг гаргаж, тэдний оронд татвар төлдөг, ухаалаг, үр бүтээмжтэй хүмүүсийг оруулж ирнэ.

Манай улсад амьдрах сонирхолтой ч удаан хугацааны виз авч чадахгүй олон хүмүүс дэлхий дээр байгаа.

Тэдэнд боломж олгож, ажлын байр бий болгоно. 

Манай улсад 100 гаруй жил үргэлжилж байгаа хүнд суртлыг арлгахын тулд Бүгд Найрамахчуудыг Америкийн ард түмэн сонгосон.

Бид 100 гаруй жил үргэлжилсэн хүнд суртлыг таслан зогсоох болно.

Хүнд сурталтан хэн боловч тэр дороо ажлаа өгөх ёстой.

Хүнд сурталтны цаг үе дууссан.

  (хэсэгчлэн оруулав)

 05.03.2025




Холбоотой мэдээ