Бидний тухай

Монголын хөгжлийн гарц, боломжийг хэлж, ярьж, нээж өгдөг.

Дэлхийн хөгжлийг хөөж биш угтаж хөгжихийн тулд ямар замаар явах ёстойг, мөн өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө “khiimori.com” сайт ажиллаж байна.

 “khiimori.com” сайтын зүгээс мэдээллийг газар дээрээс нь нотлох баримттай, шууд дамжуулдаг  khiimori.com  видео сайтыг эрхлэн явуулдаг.

khiimori.com  сайт нь цахим сэтгэлзүйн салбарт бодит мэдээлэл, түүхийн үнэн, монголын хөгжлийн гарц, боломжийг мэдээлэх зэрэг шинэ өнгө төрх нэмэн орж ирэн үйл ажиллагаа явуулж байна.

Манай сайтын контентуудын ихэнхи нь видео, зураг, нийтлэл хэлбэрээр үзэгчдэд цахимаар маш хурдтай, сонирхолтой хэлбэрээр хүрдэг бөгөөд хаана ч, хэзээ ч, юугаар ч,бүх төрлийн төхөөрөмжөөр чанарын өндөр зэрэгтэй хүлээн авах бүрэн боломжтой, өдөрт үзэгчдээс 100 мянга  гаруй хандалттай дуу  дүрсний, нийтлэлийн өндөр чанартайгаар мэдээллийг цаг тухайд нь бодитоор шуурхай дамжуулдаг.

 Мэдээ, мэдээллийн khiimori.com видео сайт нь нийгмийн бүхий л салбарт оюунлаг,гэгээлэг  уур амьсгал, эерэг хандлага, өөрчлөлтиййг мэдрүүлэхийг эрхэмлэж, бодлого чиглэлээ Монгол улсаа хурдацтай хөгжүүлэх чиглэлээр “Монголын хөгжлийн гарц, боломж булан ажиллуулж ямар замаар хурдацтай хөгжих талаар баялаг бүтээгчид болон шинжлэх ухааны эрдэмтэдийн ярилцлага, туршлага, шинэ санаа, инновоцийн талаар өдөр тутмын нийтлэл, ярилцлага явуулдаг.

Та бүхэн бидэнтэй болон khiimori.com   сайттай  хамтран ажилласанаар:

Танай байгууллага та бүгдийн Монгол хүн, Монголын хөгжлийн талаар  хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаарх мэдээ, мэдээлэл, мөн орон нутагтаа гарч байгаа ахиц дэвшлийг Монгол орон даяар болон гадаад оронд ажиллаж, суралцаж, амьдарч байгаа Монголчууддаа өргөн хүрээнд хурдан шуурхай хүргэх боломжтой.