Сүүлийн 6 жилд тохиогоогүй асар хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмөрчээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-03-29 13:35:49

2017 оноос хойш тохиогоогүй асар хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөөд байна. Энэ нь нь гуравдугаар сарын 23-нд наран дээр хамгийн хүчтэй буюу Х ангиллын давхар дэлбэрэлт болсноос үүдэлтэй гэж Spaceweather.com портал онцолжээ.

Хүчтэй соронзон шуурга Австрали, Шинэ Зеландад туйлын туяа үзэгдэхэд хүргэсэн байна.

Нарны идэвхжилийн 11 жилийн оргил үед Х ангиллын дэлбэрэлт түгээмэл тохиодог байна. 2024 он гарснаас хойш наран дээр нийт зургаан удаагийн ийм дэлбэрэлт болсон бол 2023 онд нийт 12 удаа гарч байжээ. Хэрэв наран дээр дахин хүчтэй дэлбэрэлт гарахгүй бол Дэлхийн соронзон орон гуравдугаар сарын 28-29-нд хэвийн байдалдаа эргэн орно гэж одон орон судлаачид мэдэгджээ.

Холбоотой мэдээ