ЭГО ГЭЖ ЮҮ ВЭ? ЭГО БОЛ ХИЙМЭЛ ДҮР ТӨРХ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-02-29 11:41:16



Тэр нэр хүндэд дуртай, хүнд таалагдаж магтуулах дуртай. Тэр жинхэнэ мөн чанарыг үгүйсгэдэг, чин сэтгэлийг үгүйсгэдэг. Тэр үхэхээс айдаг. Алдахаас ч айдаг. Бид эгог үргэлж усалж томруулж байдаг учир эгог өөрийгөө гэж андуурдаг. Эготсон хүн зүрх сэтгэлийг анзаардаггүй. Учир нь тэр махан биений нүдний хурдаар л бүхнийг хэмждэг.

Эго үхэж байж жинхэнэ та сэрдэг. Мөн чанар тэлдэг. Хайраар жинхэнэ өөрийгөө усалвал эгоны талбай багасч, жинхэнэ та цухуйдаг. Хэн нэгэнд таалагдах албагүйг, хэтэрхий зарчимч, хэтэрхий төгс байх гэж хичээх хэрэггүйг, амьдрал энгийнийг, асуудал жижигхэнийг, шийдэж болохыг эго унтарснаар жинхэнэ та олж хардаг. 


Эсрэгээр эгоны түвшин өсвөл та нэг л өдөр өндрөөс хатуу газарддаг буюу яг өөрийн үнэнтэйгээ нүүр тулдаг. Магадгүй тэр үе нь биенээсээ халин одож буй тэр шилжилтийн үйл явц ч байж болно. Бид эгоны эзэн юм. Хэтэрхий оройтохоосоо өмнө эгоноосоо салъя гэвэл зүрх сэтгэлийн боловсролд суралцаарай. Зүрхний хүн болоорой. Бясалгал хийж байж л та өөр лүүгээ алхах болно. Өөр лүүгээ алхаж байж та өөрийнхөө бодит мөн чанараас ундаалах болно. 


Зарим хүмүүс би бясалгал хийдэг гэж онгиронгуй ярьдаг. Бясалгалыг хийсэн нэр зүүж онгирох хэрэггүй. Тэр бас эго. Эгогоо танисан хүнд таны эго мэдрэгддэг юм. Гэхдээ та өөрийгөө мэдрэхгүй бол танд хэн ч тус болохгүй гэдгийг өөртөө сануулж байхад илүүдэхгүй.


Эго гэдэг нь хүмүүсийн хэтэрхий өөрийгөө төвийлгөдөг амбиц буюу өөрийгөө бусдаас онцгой гэж бодсон эрүүл бус итгэл үнэмшлийг тодорхойлсон нэр томьёо юм.

Ихэнх хүмүүс өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй бөгөөд бусдаас болсон мэтээр өөрийгөө хамгаалахыг оролддог.

Энэ процесс бол мөн л эгогийн илрэл.

Таны гаргасан аливаа алдаа гаднын нөлөөлөлөөс бус зөвхөн өөрөөс чинь шалтгаалж байдаг учраас доторх эгогоо дарж сурах хэрэгтэй хэмээн номд өгүүлжээ.

Мөн миний хөдөлмөрийг үнэлсэнгүй, миний хийж байгааг анзаарсангүй эвсэл өрөвдсөнгүй гэж гомдлох нь ч эготой хүний шинж бөгөөд энэ байдал нь улам асуудалд оруулдаг төдийгүй цааш дэвшихэд нь саад болж байдаг аж.

Харин эгогоо дарж, захирч чаддаг хүн өөрийгөө мундагийг бусдад баталж харуулахын оронд хийж байгаа зүйлдээ шамдаж, түүнээсээ үр дүн гаргах гэж оролддог учраас илүү их амжилтад хүрдэг байна.

Түүнчлэн ажлын албан тушаалд томилогдсон, мундаг сургуульд сурсан, хэдэн фентэй болж, хэр их мөнгө олсноо бусдад гайхуулах нь тухайн хүний Эгог илэрхийлж байдаг аж.

Харин эгогоо дарахын тулд аливаа зүйлс амьдралд хандаж байгаа хандлагынхаа үнэ цэнийг барих ёстой.

Хүн бүр бүтэлгүйтэлтэй тулгардаг. Ажил дээрээ алдаа гаргах, компани чинь дампуурах гэх мэт зүйл нь тийм ч том бүтэлгүйтэл биш бөгөөд өөрийнхөө бодсон аминчхан үзлээс болж өөрийнхөө гаргашгүй үнэ цэнийнхээ эсрэг зүйл хийх нь бодит бүтэлгүйтэл юм гэдгийг тайлбарласан байдаг. Эго бол таны дайсан


Эго тань нимгэрэх тусам зовлон тань ч бас нимгэрэх болно. Эго тань зузаарах тусам зовлон ч бас нэмэгдэх болно. Тиймээс зовлонгийнхоо учрыг олъё гэвэл Эгогынхоо л учрыг ол. 




Холбоотой мэдээ