Массачусетсийн технологийн дээд сургуулийн оюутан оюун бодлоороо хайлт хийх төхөөрөмж бүтээжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-02-28 00:51:48

Массачусетсийн технологийн дээд сургуулийн оюутан оюун бодлоо ашиглан машинтай харилцах боломжийг олгодог төхөөрөмж бүтээжээ. 

Арнав Капурын зүгээс эл төхөөрөмжөө AlterEgo хэмээн нэрлэсэн бөгөөд энэхүү төхөөрөмжийг зүүснээр хэрэглэгч нэг ч үг хэлэхгүйгээр технологитой харьцаж чадах юм.

Энэхүү төхөөрөмж нь хэрхэн ажилладаг вэ гэвэл хэрэглэгч ямар нэг үг сонсох эсвэл бодох төдийд төхөөрөмж тус үгийг машинд илгээх бөгөөд улмаар тухайн машин нь үгийг хайлтын утгад оруулж, илэрцийг гарган өгнө. Үүнийг хялбараар тайлбарлавал, хүн толгойдоо өөрийн гэсэн Google хайлтын системтэй болох юм.

Улмаар эл төхөөрөмжийг ашиглан хүн мэдээлэл хайж, математикийн бодлого бодож, бүх л төрлийн асуултад хариулж чадах ажээ.


Эх сурвалж: UNILAD

Холбоотой мэдээ