Талийгаач И Сун Гюүнийг залилсан гэх эмэгтэйн сэдэл ил болжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2024-01-11 00:34:09

Талийгаач жүжигчин И Сун Гюүнээс мөнгө нэхэж, нэр төрд нь халдсан хэргээр 28 настай А, 29 настай Б гэх хоёр эмэгтэйг өнгөрсөн долоо хоногт баривчилсан билээ.

Талийгаачаас 350 сая вон нэхсэн А гэх эмэгтэй өмнө нь жүжигчин байжээ. Түүнийг бусдын эд хөрөнгийг шамшигдуулж, мөнгө авахыг завдсан хэрэгт буруутган баривчилсан байна. Тэрээр талийгаачаас авсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг гэр бүлийнхэндээ зарцуулсан бөгөөд хүүхдийнх нь хамтаар энэ сарын 5-ний өдөр саатуулан баривчилжээ. 


Мөрдөн байцаалтын үеэр дээрх хоёр этгээд энэхүү хэргийг хамтарч үйлдээгүй болох нь тогтоогдсон тухай холбогдох албанаас мэдээлжээ. 

Өмнө нь залилангийн хэргээр ял шийтгүүлж байсан А гэх эмэгтэй хар тамхины хэрэгт нийт 6 удаа холбогдож байжээ. Тэрээр шоронд хоригдож байх хугацаандаа сэжигтэн Б-тай танилцаж, дотно нөхөрлөж эхэлсэн байна. Суллагдсныхаа дараа нэг орон сууцны хороололд 7 жил хөрш зэргэлдээ амьдарсан тэдний харилцаа муудаж, өс хонзон өвөрлөх болсон аж. 

Өнгөрсөн оны аравдугаар сард И Сун Гюүнтэй холбоотой хар тамхины хэргийн тухай дуулиан дэгдсэн. Энэ үеэр Б мөн цагдаагийн газар саатуулагдсан бөгөөд сэжигтэн А түүнийг хар тамхи хэрэглэсэн хэмээн цагдаад мэдэгдсэн байж магадгүй хэмээн таамаглаж, цагдаагийн газар маргаан дэгдээн, зодоон хүртэл хийж байжээ. 

Үүнээс үүдэн өс санасан А, телеграмаар И Сун Гюүнээс мөнгө авч өг хэмээн Б-г дарамталж эхэлсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ.


Холбоотой мэдээ