Дэлхийн мэдээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2024-03-13 01:45:43

Өнөөдрийн мэдээний сэдэв:

  • Орос дайнд зориулж АНУ, Европын Украйнд нийлүүлж буйгаас 3 дахин их бууны сум үйлдвэрлэж байна
  • Хятадын хэрэглээний үнийн индекс 2-р сарын байдлаар огцом өсөв
  • ОХУ ажиллах хүчний дутагдлаа арилгахын тулд Африкаас ажилчид тасаар байна

1. 2024 оны Олимпийн наадмын үеэр ажил хаялт гаргуулахгүйн тулд Францын засгийн газар тусгай арга хэмжээ 


Францын Засгийн газар энэ зун болох Олимпийн наадмын үеэр ажил хаялт орон даяар зарлуулахгүйн тулд нийслэл даяар ажиллах төрийн албан хаагчдад урамшуулал олгохын хажуугаар урьдчилж урт хугацаатай цалинтай амралт олгоно гэж тус улсын Өөрчлөлт, төрийн удирдлагын сайд Станислас Герини бямба гарагт мэдэгдэв.

Шаардлага хангасан ажилчид Парист болох зуны наадам болон дараагийн паралимпийн наадмын үеэр ажилласны төлөө цалингаас гадна 500-1500 евро хүртэлх урамшуулал авах бөгөөд 1 сар хүртэл хугацаагаар амрах гэнэ. 

Францын томоохон үйлдвэрчний эвлэл Парисын Олимпийн үеэр Францын нийслэлд их хэмжээний хүн амын шилжилт хөдөлгөөн өрнөх төлөвтэй байгаа үед эмнэлгүүдийг оролцуулаад ажил хаялт зарлаж болзошгүйг анхааруулсны дараа Францын засгийн газар ийм мэдэгдэл хийсэн юм.

2. 2-р сард Хятадын хэрэглээний үнийн индекс огцом өсөв


Өмнөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Үндэсний Статистикийн Хорооноос тус улсын 2-р сарын хэрэглээнийн үнийн индекс /CPI/-ийг танилцуулав. 

2024 оны 2 сарын индексийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.7 хувиар өссөн байна. Энэ нь хүлээлтээс даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Шинжээчид тус өсөлтийг цагаан сарын баяртай холбон тайлбарлаж байгаа аж. Emergen хөрөнгө оруулалтын ерөнхий эдийн засагч Жон Варитасын үзэж буйгаар “энэхүү өсөлтийн ачаар тус улсын эдийн засгийн өсөлт өмнөх үедээ очих боломжтой” гэжээ. 

3. Орос улс ажиллах хүчний дутагдлаа арилгахын тулд Африкаас ажилчид хөлсөлж байна


Өнгөрсөн оны сүүлчээр Эдийн засгийн хүрээлэнгийн шинжээчид 2023 онд Орост 1 сая 500 мянган ажилчин дутаж байгаа нь эдийн засгийн өсөлтөд саад болж байна гэж тооцоолсон. 

Чадварлаг мэргэжилтнүүдээс гадна Орос улсад энгийн хар ажил хийх хүмүүс дутагдаж байгаа юм. Сургуулийн сурагчид, оюутнууд дайнтай холбоотой ажилд элсэх нь мөн нэмэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 14 настай насанд хүрээгүй хүүхдүүд Красноярск хотын “Захирагчийн ажлын хэсэг”-т шууд татагдан өнгөлөн далдлах тор нэхэж, фронтын хэрэгцээнд зориулж илгээмж бэлтгэж байгаа нь томоохон шалгалтаар илэрсэн юм. Боловсон хүчний хомсдолыг арилгахын тулд Орос улс Африкийн орнуудын иргэдийг ажилд авах томоохон төсөл эхлүүлжээ. Ялангуяа эрүүл мэнд, технологийн салбарт боловсон хүч дутагдаж байгаа учраас тус салбаруудад эхний ээлжинд 50 мянган Африкчуудыг ажилд аваад байгаа юм байна. 

4. Tesla компани Roadster машинаа ирэх жил худалдаанд гаргана


Tesla компани хүлээлт үүсгээд байгаа спорт загварын цахилгаан машин болох Roadster-ийг 2025 оноос худалдаанд гаргаа болсноо заралжээ. Тус машин нь тансаг зэрэглэлийн машины зах зээлд том өрсөлдөгч болох төлөвтэй байгаа аж.

Тус компаниас мэдээлж байгаагаар Roadster нь 1 секундээс бага хугацаанд 100 км/ц-ийн хурд авах чадалтайн дээр цэнэгээ маш удаан барих аж.

5. Орос улс дайнд зориулж АНУ, Европын Украйнд нийлүүлж байгаагаас гурав дахин их бууны сум үйлдвэрлэж байна


Орос улс АНУ болон Европ Украйнд нийлүүлж байгаагас бараг гурав дахин их их бууны сум үйлдвэрлэж байгааг АНУ-ын тагнуулын төв газар анхааруулав. 

Орос улс сард 250 мянга орчим их бууны сум үйлдвэрлэж байгаа бөгөөд АНУ болон Европ нийлээд Киев рүү жилийн хугацаанд ердөө 1.2 сая орчим сум нийлүүлээд байгаа юм.

АНУ-ын тал 2025 оны эцэс гэхэд сард 100,000 их бууны сум үйлдвэрлэх зорилт тавьсан бөгөөд энэ нь Оросын сарын үйлдвэрлэж буй хэмжээний тэн хагаст ч хүрэхгүй байгаа аж.

Холбоотой мэдээ