Бээжин хот давхацсан тоогоор 1 сая 120 мянган жуулчин хүлээн авчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-14 04:24:39

2021 оны 6-р сарын 13-нд, Бээжин хотын Цэцэрлэгжүүлэлт ойжуулалтын газраас мэдээлснээр,

2021 оны зургадугаар сарын 13 буюу Луут завины баярын амралтын хоёр дахь өдөр Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэн, үзэмжит бүсүүд давхардсан тоогоор 1 сая 120 мянган жуулчин хүлээн авчээ.

10 мянгаас дээш тооны жуулчин хүлээн авсан цэцэрлэгт хүрээлэн, үзэмжит бүс 28 байснаас И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн давхардсан тоогоор 58.7 мянга, Олимпын ойн цэцэрлэгт хүрээлэн давхардсан тоогоор 49.7 мянга, Тэнгэрийн мандал давхардсан тоогоор 48.5 мянган жуулчин хүлээн авч, Бээжингийн зоо парк давхардсан тоогоор 37 мянга, Бэйхай цэцэрлэгт хүрээлэн 33 мянган жуулчин хүлээн авчээ.

Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэн, үзэмжит бүсүүд “урьдчилан захиалга өгөх, QR код уншуулах, биеийн дулааныг шалгах, жуулчдын урсгалыг хязгаарлах, жуулчдын оргил үеийг давхцуулахгүй байх” зэрэг цар тахлаас сэргийлэх арга хэмжээг чандлан хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ