Камбож – энд ирээд тусгаарлалтын журам зөрчсөн Хятадын иргэдэд шийтгэл хүлээлгэхгүй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-16 15:44:16

Камбожийн Хаант засаглалын хэвлэлийн төлөөлөгч азрын төлөөлөгч H.E. Phay Siphan A24 агентлагтай хийсэн тусгай ярилцлагадаа

“Камбож улс Ковид-19-ийн хорио цээрийг зөрчсөн Хятад иргэдийг Камбожид шийтгэхгүй байсан, учир нь үүнтэй холбоотой тусгай хууль батлагдаагүй.

Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу хууль зөрчсөн Хятад иргэнийг баригдсан тохиолдолд албадан гаргах боломжтой гэж онцолжээ. 

Камбожийн засгийн газар Хятадын засгийн газартай нягт хамтран ажилладаг боловч энэ нь Хятадууд дуртай бүхнээ хийх боломжтой гэсэн үг биш. 

Тэрбээр Камбожийг Хятадын колоничлолд ороогүй, харин тусгаар тогтносон, бүрэн эрхт улс юм гэдгийг дахин онцоллоо.

Хятадаас ирсэн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн зарим иргэдээс болж Камбож улс Коронавирусын хүндхэн байдалд орсон бөгөөд энэ нь зарим иргэдийн дунд дайсагнасан сэтгэгдэл төрүүлж байгааг санах хэрэгтэй. 

Ярилцлага: H.E. Phay Siphan

Эдгээр тусгаарлалтын журам зөрчсөн охидыг шийтгэх ямар ч хууль манай улсад байхгүй, тэд өөр орны иргэд. 

Тиймээс бид албадан буцааж, Камбож улсад дахин ирэх боломжгүй болгоно. 

Тухайн үед Камбожид ковидийн тусгаарлалтын тухай журам батлагдаагүй байсан тул эдгээр хүмүүсийн эсрэг шүүх эрх бидэнд байхгүй.

Зөвхөн Хятад гэлтгүй өөр ямарч орноос ирсэн иргэд манай хууль дүрмийг зөрчсөн үед нэн яаралтай өөрийнхөө нутаг руу буцах ёстой. 

Бидэнд тэднийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдоогүй л бол энд шүүх эрх байхгүй. 

Эрүүгийн хэрэгт холбогдсон Америк, Австрали зэрэг орны иргэдийн бид өөрийн хууль дүрмийн дагуу шүүж байгаа. 

Тиймээс, Камбожид хууль зөрчсөн олон гэмт хэрэгтнүүдийг Хятадуудыг ч бас олон улсын хуулийн дагуу эх нутаг руу нь буцаан шилжүүлдэг. 

Бид хууль дээдлэх засаглалтай, соёл иргэншилтэй ард түмэн, бид хуулиа дагаж мөрдөх ёстой. 

Хятадын засгийн газар Камбож улстай маш сайн хамтран ажилладаг. 

Камбожийн ашиг сонирхлын эсрэг, Камбожийн хууль, журмын эсрэг гэмт үйлдэн хийсэн хэдэн зуунхүмүүсийг бид буцаан илгээсэн. 

Хятад улс өөрийн зардлаар буцаан татаж зохих шийтгэлийн дагуу шоронд хийдэг. 

Үүнтэй яг ижил байдлаар манай улсын иргэн Америкт очоод хэрэгт холбогдвол бид тэднийг буцаан татаж эх орондоо шүүх болно. 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг


 

 

Холбоотой мэдээ