2362 халдвар батлагдаж, 12 хүн нас барлаа

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-26 03:34:07

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын сүүлийн 24 цагийн мэдээллийг өгч байна. 

Сүүлийн 24 цагт 11748 шинжилгээнээс 2362 тохиолдол батлагдлаа. Ингэснээр манай улсын халдварын тохиолдол 107 262 боллоо. 

Мөн энэ хугацаанд 34-93 насны 12 хүн нас барж, нас баралт 505 боллоо.

Ойрын хавьтал болсны дараа 6 дахь хоногт шинжилгээ авна. 

Тиймээс гэр бүлээсээ өөрийгөө тусгаарлаж, 6 хоносны дараа шинжилгээ өгөх ёстой. 

Ойрын хавьтал болсон дороо шинжилгээ өгөх шаардлагагүй. 

Учир нь халдвар нууц үетэй учраас шинжилгээний хариу сөрөг гарах магадлалтайг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


Холбоотой мэдээ