Э.Энхбат Сайхан бөх маань дахин хөл дээрээ босох нь эргэлзээтэй боллоо!!!!

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-07-04 00:16:21

Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг дөрөвдүгээр сарын 2-нд зодож биед нь хүнд гэмтэл учруулсан.

Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ.

Э.Энхбат начны биеийн байдал ямар байгаа талаар түүний эхнэр Б.Нандинцэцэгтэй холбогдож, тодруулахад “Хань минь саяхан ухаан орсон ч ярьж, хөдөлж чадахгүй байгаа. 

Тархины гол багана нь гэмтсэн учраас гар, хөл нь ямар ч хөдөлгөөнгүй байна Тархины гол багана гэдэг нь тархины зүрх гэсэн үг гэж эмч нар хэлж байна лээ. 

Хэдийгээр нүдээ нээж, бага зэрэг ухаан орсон ч бид баярлах болоогүй байна. 

Өөрийгөө илэрхийлж, ярьж, хөдөлж чадахгүй байгаа шүү дээ. 

Одоогийн байдлаар хүчилтөрөгч, бөөр, уушги орлуулагч аппарат залгасан байгаа. 

Эмч нар хэлэхдээ “Тархины гол баганаас болоод хөдлөхгүй байгаа. 

Тэвчээртэй байгаарай.

Босно, босохгүй гэдгийг нь шууд хэлэх боломжгүй” гэсэн Ханийн минь төлөө залбирч, санаа зовж байгаа бүх хүнд талархаж байна.

Удахгүй сайхан мэдээ дуулна гэж итгэсээр сууна.

Сэхээний тасагт байгаа учраас биднийг оруулахгүй байгаа.

Байнга цахимаар дүрс, зургийг нь харж байгаа” гэлээ.

Улсын наадам ойртсон энэ үед түүний гэргий Б.Нандинцэцэг цахим хуудсандаа дараах шүлгийг тавьжээ.

Түүний бичсэнээр начны бие төдийлөн дээрдээгүй байгаа бололтой.

Тэрээр ингэж бичжээ.

Олимпийн аварга, нутгийн анд Түвшинбаярт хэмх нүдүүлснээс хойш тэр өнөөг хүртэл ухаан орсонгүй.

Үй зайгүй өссөн, нутгийн хоёр найзын нэг нь өдгөө Солонгосын эмнэлэгт ухаангүй, нөгөө нь 409 дүгээр xoрих ангид эpxээ xязгаарлагдан xoригдож байна.

Түвшинбаяр л дуудаад, шалаад байсан юм. 

Уулзая гээд. 

Нөхөр маань ажилтай гэж их цааргалсан. 

Ядаж байхад том хүү маань маргааш нь шалгалтанд орох гээд үнэндээ тун завгүй байсан. 

Аргагүй л найзыгаа бодож, ороод гарья гэж очсон байх. 

Гай юм гэж эхнэр нь ойрын хүмүүстээ хapaмсан ярьсан байдаг. 

Түвшинбаяр: – Би найзыгаа тэгтэл нь зодсоноо огт санахгүй байна. 

Хамгийн сүүлд би юу санаж байна гэвэл? 

ЕТV-ийн захирал Ганзултай л түүнийг виски хундгалан тoгтоож байсныг санах юм. 

Тэгээд л тacapчээ.. гэж хэлсэн байна.

Харин Ганзул:

–Би өрөөнөөс гарчихаад ороод иртэл бөөн цyc нөж болсон байсан гэж мэдүүлэг өгснийг Хан -уул дүүргийн Цaгдaaгийн xэлтэc бүртгэж авчээ.

Үйл явдал өрнөсөн, цyc нөж болсон газар дээрх дүрс бичлэгийг Зариг.мн-ийн оператор авсан нь, тэдний архивт хадгалагдаж буй юм байна. 

УИХ-ын гишүүн асан Сономпилийн эзэмшлийн Их Хурилдайд энэ бүхэн болсон. 

Их Хурилдайгаас улсын харцага Энхбатыг түргэний тэргээр Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. 

Дараа нь Солонгосын эмнэлэгт хэвтүүлсэн боловч өнөөг хүртэл ухaaн орсонгүй хэвээр. 

Түвшинбаярын эхнэр араас нь Солонгост очсон ч, Энхбатын эхнэр нь түүний тусламжийг авахгүй гэж хариулжээ. 

Яг одоогоор Энхбат харцагын эмчилгээний мөнгө зардал л хамгийн гол асуудал болсон байна.

Онгоцны зардал нь 48 сая вонн. Эмнэлгийн эмчилгээний зардал 50 сая вонн гарсныг Түвшинбаяр төлсөн гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Эд эсийг нь нөхөн сэргээх эмчилгээг эхний шатанд хийх шаардлагатай гэж Солонгосын эмч нар оношилсон. 

Тиймээс нөхөн сэргээлтийн эрчимт эмчилгээнд орсон. 

Эмчилгээний зардалд 50 сая вонныг эмнэлгийн дансанд байршуулсан. 

Одоогоор нийтдээ 100 сая вонн зарцуулсан . 

Монгол төгрөгөөр 300 орчим сая төгрөг гэсэн үг. 

Гэтэл эмчилгээ дөнгөж эхэлж байдаг . 

Дараа дараачийнх нь зардал нэхэгдэж буй. 

Нийт эмчилгээний зардал тэрбум тэрбумаар хэмжигдэх нь гэх яриа Энхбат харцагын гэр бүл, ойр тойрныхны хүрээнээс хальжээ.



Холбоотой мэдээ