Буурал үс бол таны эрүүл мэнд ямар ч асуудалгүй сайн байгаагийн илрэл юм. Яагаад гэвэл?

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-07-10 21:46:41

Буурал үс 30 наснаас хойш гарч эхэлдэг бөгөөд энэ нь биед явагддаг хэвийн үзэгдлээс гадна, тухайн хүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг илэрхийлдэг байна.

Эрдэмтэд буурал үс болон хүний биеийн эрүүл мэнд хоорондоо холбоотой байдгийг олж тогтоожээ. 

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар буурал үс 30 наснаас хойш гарч ирвэл, энэ нь таны эрүүл мэнд сайн байгаагийн илрэл гэнэ.

Эрдэмтэд маш олон судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь хэрэв тухайн хүний бие эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байхгүй бол, буурал үс 50-55 насанд анх гарч эхэлдэг гэж үзжээ.


Буурал үс гарах нь глютатионы хэмжээ ихсэх болон исэлдэх процессоос сэргийлэх хамгаалалтын түвшин нэмэгдсэнтэй шууд холбоотой байдаг. 

Мөн феомеланин ферментүүд бол хүний үсний өнгөнд чухал нөлөө үзүүлэгч бодис юм.


Тийм учраас зарим хүмүүс төрөлхийн өөр өөр өнгийн үстэй байдаг. 

Бор болон хар өнгийн үстэй бол таны биед юмеланин ферментүүд их байна гэсэн үг. 

Феомеланины ялгаралтад глютатион чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Учир нь энэ бол антиоксидантын нэгдлийг бүрдүүлж буй гол хэсгүүдийн нэг. 

Хэрэв энэ чухал фермент биед хангалттай байхгүй бол, эрүүл мэнд тодорхой үе шаттайгаар асуудалд ордог байна.



Холбоотой мэдээ