“Монголын эзэнт гүрэн бол Хятадын түүхийн нэг хэсэг, Монголчууд буцаад Хятадад ирэх ёстой” гэлээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-27 12:20:53

Олон улсын асуулт хариултын Quora сайт дээр нэгэн асуулт асуужээ. 

“Монгол улс яагаад Өвөр Монголыг Хятадаас буцаан авдаггүй юм бэ?” гэсэн асуулт байв. 

Үүнд гадаадын иргэд хариулт бичжээ.

Кэйти Педро (Шанхай)

Тэдэнд тийм боломж хэзээ ч байгаагүй. 

Монгол улсын тусгаар тогтнол бол Хятад дахь салан тусгаарлагчдаас тусдаа өөр зүйл юм. 

Түүх бол маш ээдрээтэй зүйл.

Монгол улсыг Хятадад авчирсан хүн нь Хятадыг эзэлсэн Чингис хаан болон түүний хүүхдүүд бөгөөд нийслэлээ Бээжин хотод байршуулсан. 

Хятад улс эзлэн түрэмгийлэгч нь байгаагүй. 

Мин улс болон Чин улсууд уг газар нутгийг нь өвлөн авч улмаар Чин улсыг нуран унахад Монгол улс чөлөөтэй болсон. 

Чин улсын удирдагчид нь Манжууд бөгөөд маш өөр соёлтой, өөрийн онцлогтой хувцастай хүмүүс байжээ. 

Тэд жижиг үндэстэн ястнуудад хатуу ханддаг байсан учир хүн бүр л тусдаа гарахыг хүсч байлаа. 

Монголчууд өөрсдийн гэсэн тусдаа улс байгуулахыг хүссэн бол Хятадын Хан үндэстнүүд мөн улс орноо буцаан авахыг хүссэн. 

Чин улс 1911 онд нуран унахад Монгол улс завшааныг ашиглан тусгаар тогтнолоо зарласан.

Харин Хятадын Хан үндэстнүүд өөрсдийн гэсэн улсаа буюу Бүгд Найрамдах Хятад улс гэж байгуулсан байдаг. 

1921 онд Монголын дэ факто Засгийн газар байгуулагдсан боловч удалгүй Зөвлөлтийн нөлөөнд орсон. 

1914 оноос ЗХУ-ын дагуул улс болсон гэсэн үг. 

1989-1992 оны хооронд л Монголчууд ЗХУ-аас салж тусгаар улс болжээ. 

Тусгаар тогтнолынхоо үед тэд өөрсдөө дотроо хагаралдаантай байсан. 

Яагаад өмнөд хэсэг нь тусдаа гарч өмнөд хэсэг нь үлдсэн талаар нарийн мэдэхгүй ч гэсэн хоорондоо үл ойлголцтой байсан нь ойлгомжтой. 

Монгол улс яг бодитоор өөрийн тусгаар тогтнолоо авах үед Дэлхий дахинд энх тайван тогтсон, Хятад улстай дайтаж газар авах талаар маргах боломжгүй болсон байсан юм.

Рунзу Гуо (Хятад)

Түүх юу өгүүлдэг вэ гэвэл Гадаад Монгол буюу одоо Монгол гэгддэг улс нь 1920-иод оны үед Бүгд Найрамдах Хятад улсаас ЗХУ-ын дэмжлэгтэйгээр салан тусгаарлагдсан. 

1945 онд Чан Кай-шекийн талынхан Сталинтай протокол үйлдсэн ба үүнд Хятад улс Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч харин Оросуудын зүгээс Хятад дахь коммунистуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тохироо хийгджээ.

Ингээд Гадаад Монгол улсад бүх нийтийн санал асуулга явуулахад 90 гаруй хувь нь Хятадаас салж тусдаа улс байгуулахыг дэмжсэн учир Бүгд Найрамдах Монгол Улс хэмээн байгуулагдаж улмаар ЗХУ-ын дагуул улс болсон. 

Өвөр Монголчуудын хувьд Хятадад үлдсэн нь илүү ашигтай байсан. 

Учир нь Хятадууд үндэстний цөөнхүүдэд ашигтай санал бий болгож тэднийг татаж чаджээ. 

Гадаад Монголчуудын хувьд Хятадуудыг үзэн ядах үзэл өргөн байдаг бөгөөд эдийн засаг нь Хятадаас хэт хамааралтай боловч Хятадууд руу дайрсаар байдаг.

Хятад хүний хувьд хэлэхэд бид Монгол улсад Өвөр Монголыг нэгтгэх талаар бус харин Монгол улс Өвөр Монголд нэгдэж хамтдаа Хятадын автономит бүс болох эсэх талаар ярилцах нь зүйтэй юм. 

Хятад улсад маш олон хүн энэ сэдвээр интернэтэд ярилцдаг.

Жэй Янь

(Өвөр Монголд олон жил амьдарсан)

Хэрэв Монгол улс өмнө нь Өвөр Монголыг эзэмшиж байсан бол бид ийм асуулт асууж болно. 

Монгол улс хэзээ ч Өвөр Монголыг удирдаж байгаагүй. 

Тэгэхээр хэрэв Өвөр Монголыг авлаа гэхэд буцаан авсан гэдэгт тооцогдохгүй. 

Монгол улс нэгэн цагт хүчирхэг улс байсан. 

Түүний дараа маш олон овог аймаг болон хуваагдсан. 

Өнөөдрийн Монгол улс ихэвчлэн Халхууд байдаг бол Өвөр Монголд тийм биш. 

Тэднийг говь цөл хуваадаг. 

Түүхийн хувьд Өвөр/Өмнөд Монголчуудын овог аймгууд Гадаад/Хойд Монголчуудаас илүү Хятадуудад илүү ойр, холбоотой байсан. 

Гадаад Монголчууд тусгаар улс болоход Өвөр Монголчууд араас нь дагаагүй.

Тэгэхээр зөв асуулт бол “Яагаад Монгол улс Хятад улс руу дайрч Өвөр Монголыг булаан авдаггүй вэ”, “Яагаад Өвөр Монголчууд Хятадаас салж Монгол улсад нэгддэггүй вэ” гэж асуух ёстой юм. 

Тэгэхээр үүний хариулт бол Монголчууд маш хүлээцтэй хүмүүс. 

Тэд юу боломжтой юуг боломжгүй гэдгийг ялгаж салгаж чадна. 

Харин Өвөр Монголчууд яагаад Хятадаас салж Монгол улсад нэгддэггүй вэ гэдэг асуултанд хариулахад Өвөр Монголчууд илүү баян. 

Яагаад ядуу оронд нэгдэнэ гэж? 

Тэд Халх Монголчуудаар удирдуулах дургүй ба эргээд Халх Монголчуудыг ч удирдаж чадахгүй. 

Хятад улс үүнийг нь зөвшөөрөхгүй. 

Өвөр Монголд маш их хэмжээний Хан үндэстэн бий гэх мэт шалтгаанууд бий.

Лизи Ие

Уг мужийн нэрийг Өвөр Монголын Өөртөө Засах Орон буюу Өвөр Монголын Автономит Бүс гэж нэрлэдэг. 

Ийм нэртэй байлаа гээд Монгол улсынх гэсэн үг биш. 

Энэ бол зүгээр л нэр нь. 

Тус нутгийн зөвхөн 17%-ийг л Монгол үндэстнүүд бүрдүүлдэг. 

Бас Өвөр Монгол дотроо маш олон мужуудаас бүрддэг.

Чили Ли

Буцааж авна аа? 

Сонирхолтой л асуулт байна.

Юу гээч? 

Чингис хааны хууль ёсны үр сад буюу шууд удам угсаа болон Алтан гэр бүл нь одоогийн Хятадын Өвөр Монголд байдаг бөгөөд Монгол улс буюу Гадаад Монголд байдаггүй. 

Бүр тодруулж хэлбэл хамгийн цэвэр Монголчууд нь Хятадад амьдарч байна. 

Хятадад 6 сая орчим Монголчууд амьдардаг бол Монгол улсад ердөө 3 сая гаран амьдарч байгаа.

Хятад улсад Монголын соёл, хэл заншил, амьдрах ёс зэрэг нь Монгол улсаас илүү сайн уламжлагдан хадгалагдсан байдаг. 

Түүхээр бол Юань улсын Чингис хаан Монголын Эзэнт Гүрэн (Юань)-ыг байгуулсан. Монголын эзэнт гүрэн бол Хятадын 5000 жилийн түүхийн нэг хэсэг. 

Чингис хааны бунхан Хятадын Өвөр Монголд байдаг ба Чингис хааны гэр бүл мөн Өвөр Монголд бий. 

Одоогийн Монгол улс бол эртний Монголын Эзэнт Гүрэнтэй (Юань улс)-тай огт холбоогүй. 

Монголын эзэнт гүрэн бол ердөө Хятадын түүхэн дэх нэг улс.

Гадаад Монголчууд Хятадаас салсан шалтгаан бол Хятад улс бараг 200 гаруй жил империалист хүчний нөлөөтэй хүчгүйдсэний үр дүн юм. 

Монгол улс Өвөр Монголыг буцаан авах талаар ямар ч яриа байхгүй бөгөөд харин Монгол улс буцаад Хятадад очих талаар ярьж болно.




Холбоотой мэдээ