Гадаадад зорчих бол 50 мянган төгрөгөөр шинжилгээ өгнө

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-10 09:18:11

Гадаад улс руу зорчиж байгаа иргэд очих гэж буй орны хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөх хэрэгтэй юм байна. Тиймээс гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.

  • Covid-19 илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лабораторийн шинэ байранд өгнө
  • Шинжилгээ өгөх иргэн гадаад паспортын хуулбарыг авч очно
  • Шинжилгээний төлбөр 50 мянган төгрөгийг шинэ лабораторийн байрны урд талын дунд хаалгаар орж кассанд тушаана
  • Төлбөрөө тушаасны дараа шинэ лабораторийн байрны зүүн урд хаалгаар орж, сорьц авах хэсэгт шинжилгээ өгнө
  • Шинжилгээний хариуг тухайн өдрийн 22:00-24:00 цагийн хооронд англи хэл дээрх маягтаар ХӨСҮТ-ийн 1а байрны амбулаторийн хойд хаалгаар орж, нэг давхарт ирж авна. Шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авахыг зөвлөжээ.


Холбоотой мэдээ